Дундговь аймаг
Төрийн албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг мэдээллийг хүргэх зорилготой орон нутгаас төрөн гарсан МУ-ын гавьяат багш Д.Дамдинжав, МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Хандармаа, Сэтгэл зүйч Ж.Үйлст нар өөрсдийн бэлтгэсэн сонирхолтой илтгэлээ төрийн албан хаагчдадаа тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Арга хэмжээний үеэр МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж өөрийн багш 94 настай МУ-ын гавьяат багш Д.Дамдинжавт хүндэтгэл үзүүллээ. Мөн ЕБСургуулийн химийн кабинетад тоног төхөөрөмж, өөрийн хэвлэн гаргасан ном, тохимолуудаа хандивласан юм.Багш нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсэж Сумын Засаг дарга М.Баярсүх хүндэтгэл үзүүллээ.Орон нутгаа гэсэн чин сэтгэл өвөртлөн ирсэн гавьяат багш нар болон Хууль зүйн салбарт өөрийн мэдлэг оюунаа зориулан яваа нутгийн охин, өмгөөлөгч М.Хандармаадаа нутгийнхаа нийт төрийн албан хаагчид, иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Сургалтын дараа төрийн албан хаагчдын дунд мэдлэг бататгах сорил явуулж, шалгарсан 2 оролцогчийг Сумын ЗДТГ-аас Манжуур явах эрхийн бичгээр шагнасан юм.Нутгийн иргэдийн минь билиг оюуны ундарга үргэлж арвин байх болтугай.