Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХ СУМЫН ТӨВИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Сумын 100 жилийн ойг угтан Сумын Засаг дарга М.Баярсүх, Засаг даргын орлогч Л.Золжаргал, ЗДТГ-ын дарга С.Нарантунгалаг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Загдхорол нар иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэж, санал хүсэлтийг сонслоо. Уулзалтын хүрээнд:

1. Сум орон нутагт боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, 16 айлын орон сууцны засварын ажлыг эхлүүлэх

2. Сумын 100 жилийн ойг угтан Ёслол хүндэтгэл, ахмадын өргөөг шинээр барих

3. Акталж устгах шийдвэр гарсан хуучин барилгыг нураах, өнгө зүс алдсан хуучин барилга байгууламжийн өнгө үзэмжийг сэргээх талаар холбогдох ААН байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх

4. Иргэд олон нийтийг өөрийн өмчлөлийн хашаа, орчин нөхцөлөө сайжруулах, хашаажуулах, стандартын дагуу нэгдсэн өнгө будгаар будаж тохижуулах

5. Айл өрх бүр өөрийн нэр дээр бүртгэлтэй нохойгоо уяж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах

6. Хог хаягдал, хашааны гэрэлтүүлгийн мөнгөө хугацаанд нь төлөөгүй айл өрхүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өр төлбөрөө барагдуулах

7. "Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт" уриалгыг дахин өрнүүлж, хогоо хогийн цэгтээ зөв асгах, ангилан ялгах уриалгыг гаргах

8. Сумынхаа 100 жилдээ зориулж "Өрх бүр 100.000" хандивын аяныг өрнүүлэх, иргэдийг идэвхжүүлэх

9. Орон нутгийнхаа иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг шат дараалалтай зохион байгуулах

10. Хоршоог хөгжүүлэх сангаас зээл авч буй иргэдийг ажлын байр нэмэгдүүлэх, зориулалтын дагуу, үр дүнтэй төслөө хэрэгжүүлэх шаардлагыг тавих

11. Улсын төсвийн болон аймаг, сумын ОНХС ийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлж буй ажлуудад иргэдийн хяналтыг сайжруулах

12. “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын танилцуулга

13. Малчидруу чиглэсэн бодлого, отор нүүдэл, өвс тэжээлийн нөөц хүрэлцээний талаар бодит мэдээллийг хүргэсэн

14. Хороо бууцны асуудлыг цэгцлэх

15. Сумын 100 жилийн ойн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудад иргэд олон нийтийг татан оролцуулах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих

16. Мэдээллийг үнэн бодит эх сурвалж ЗДТГ ын албан хуудаснаас авч байх, тодруулах зүйлээ албаны хүмүүсээс авах, санал хүсэлт, гомдлоо хууль ёсны дагуу бичгээр гаргаж шийдвэрлүүлэх

17. Байгаль орчин, ногоон байгууламж, цөлжилтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар

18. Сумын төвийн А зэрэглэлийн бүсэд мал оруулахгүй байх, 2023 оны 06 сарын 01 ний дотор сумын төвөөс мал гаргах

19. Малчны лагерь хорооллыг бий болгож, дэд бүтцийг шийдвэрлэх

20. Архины хэрэглээнээс татгалзах иргэдийг дэмжин эмчилгээнд явах шатахууны зардлын 50 хувийг (өнөөдрөөс эхлэн) орон нутгаас шийдвэрлэх. Цаашид "NO ALCOHOL" нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулах. Архигүй Дэлгэрцогт болох

21. Оюуны спорт (шатар, даам), үндэсний спортыг хөгжүүлэх чиглэлд бүх нийтийг уриалж, оролцуулах

22. Улсын төсөв, аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын танилцуулга

23. Сумын салбар зөвлөлүүдийн 2022, 2023 оны оны эхний улирлын тайлан мэдээг олон нийтэд хүргэх зэрэг чиглэлээр мэдээлэл хүргэж ажиллалаа.

Уулзалтын үеэр Ж.Наранцэцэг даргатай Ахмадын хорооны гишүүд үйл ажиллагааг дэмждэгт орон нутгийн удирдлагуудад талархан сумынхаа 100 жилдээ морины хүүхдүүдийн хувцас хэрэгслийг үнэ төлбөргүй оёж өгч сэтгэлийн дэм болохоо илэрхийллээ.

Иргэд саналаа хэлж, хүссэн асуултаа асууж, хариултаа авсан үр дүнтэй уулзалт боллоо.