1923 онд Монгол улсын Засгийн газраас Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх тухай гаргасан тогтоолын дагуу Богдхан уулын аймгийн Засаг дарга бээс Мөнх-очирын хошуу гэж байсныг Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу болгон өөрчилснөөр одоогийн Дэлгэрцогт сум байгуулагдаж, эдүгээ 100 жилийн түүхэн ойтойгоо золгож байна. 1924 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар хошууны Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, нууц санал хураалтаар хошуу захирагч Далхсүрэн сонгогдсон байна. Дэлгэрцогт уулын хошууны гал голомтыг залгамжилж үүссэн Дэлгэрцогт сум нь Улаанбаатар хотоос 245 км-ын зайд орших ба Улаанбаатар Мандалговь хотын зам дагуу байрладаг. Сайрын өндрөөс Хадат хүртэл 21км Төв аймгийн Баян-Өнжүүл сумтай, Хадатаас Цахилдагийн худаг хүртэл 78км Дэрэн сумтай , Цахилдагийн худгаас Тойромын худаг хүртэл 49 км Сайнцагаан сумтай, Тойромын худгаас Сайрын өндөр хүртэлх 70 км Адаацаг сумтай тус тус хиллэж, нийт 249.3 мянган га талбайг эзлэн оршдог. 176286 мянган толгой малтай, 1674 мянган хүн амтай. Засаг захиргааны нэгж 3 багтай юм. Тус сумын нутагт Халтар, Цахир, Дэлгэрийн уулнаас гадна далайн төвшнөөс дээш 1756 метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт “Бага газрын чулуу”-ны уултай.
Тус суманд ЗДТГ, 9 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд, МЦХ-ны салбар, ХААН, Төрийн банкны салбарууд, Ширээс хоршоо, үйлчилгээний цэгүүд 10 орчим, худалдаа үйлчилгээний 6 ХХК-иуд үйл ажиллагаа явуулж байна.