Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

СУМЫН ЗАСАГ ДАРГА МӨНХСАРУУЛЫН БАЯРСҮХ

                                                    МӨНХСАРУУЛЫН БАЯРСҮХ  

Ургийн овог:  Багачулуун                                                 

Эцэг эхийн нэр:  Мөнхсаруул

Нэр: Баярсүх

Ам бүл: 4, эхнэр 2 хүүхэд

Үндэс угсаа: Халх

Төрсөн он: 1985

Нас: 35

Боловсрол: Бакалаврын Дээд

Эзэмшсэн мэргэжил: Физикийн багш

Төгссөн сургууль: 2003 онд Дундговь аймаг ЭДЦС,

2003-2007 онд МИУС-ФЭС Физикийн багш,

2014-2015 онд МУ-ын Удирдлагын акедемид  Удирдлагын менежментээр төгссөн.

Ажилласан жил: 12

Ажил эрхэлсэн байдал: 2007-2009 онд  Дундговь аймаг Дэлгэрцогт сум ЕБС-д сургалтын менежер,

2009-2013 онд Дэлгэрцогт сумын ЕБС-д сургуулийн захирал, 

2013-2014 онд Дэлгэрцогт сумын ЗДТГ-т Засаг даргын орлогч, 

2014-2018 онд Дэлгэрцогт сумын ЕБС-д сургуулийн захирал,  

2019-2020 онд БНСолонгос улсад ажиллаж амьдарч байгаад 2020 оны 8 сард ирж орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин ялалт байгуулснаар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ард олны итгэлийг даан сонгогдсон. 

2020 оны 12-р сараас сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

Ажлын чиг үүрэг: Засаг захиргаа нэгжийг удирдах, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.            

  • Хүн ам, орон сууц, газар, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах.            
  • Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах, байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.            
  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах.            
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн зэрэг хууль тогтоомжид заасан санг бүрдүүлэх, захиран зарцуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангах.            
  • Иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх.
  • Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах.