Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

“ХОГГҮЙ СУМ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баялаг төв, Экосум ТББ-тай хамтран “Хог хаягдлын тогтвортой менежмент болон Монголын хөдөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж, 15 сумын 100 гаруй иргэд, холбогдох албан хаагчдыг хамрагдсанаас тус сумаас 4 төлөөлөл оролцлоо.Нийгмийн харилцаанд оролцож байгаа иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн удирдлагуудын хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэлтэй, судалгаанд суурилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зорилго бүхий тус сургалтаар “Экосум” ТББ-ын үйл ажиллагаа, төслийн үр дүнтэй танилцаж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн сумын иргэдийг хог хаягдлын хямрал, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, зохистой зохицуулалтыг нэвтрүүлэхэд шаардлагатай хүчин зүйлс, талуудын оролцооны талаар тодорхой, зөв мэдлэгтэй болж цаашид орон нутагтаа энэ талаарх сургалтуудыг тогтвортой явуулах сургагч багш нарыг бэлтгэх юм.Сургалтын үеэр хог хаягдлын хор уршиг, өнөөгийн менежментийн доголдол, эрүүл мэндийн зөв дадал зуршил, сэтгэл зүйн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хуванцрын шийдлүүд, хуванцар ба эрүүл мэнд, бичил хуванцар, хог хаягдлын бүтцийн судалгаа, брэндийн аудит, эх үүсвэр дээр нь хогоо ангилах (Хогоо хэрхэн ангилах вэ видео, гарын авлага), олон улсын гэрээ, “Хогноос ангижиръя” тунхаг зэрэг сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш суралцаж, дүгнэлт, хэлэлцүүлгийг өрнүүлэв. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат сургагч багш нарыг хүлээн авч уулзан, хоггүй сумыг бий болгох туршлагаас суралцан, тогтвортой хамтын ажиллагааг бий болгон ажиллахаа илэрхийллээ.

БАРУУН БҮСИЙН СУМДЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

          Тус чуулганд Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Сайнцагаан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумдын 150 гаруй залуучууд хамрагдаж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.Тус чуулганаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Залуучуудын хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Бүжинлхам “Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга”, Дүүрэн бэлэг ТББ-ын тэргүүн Б.Гэрэлсүрэн “Баг дотор би” сэдвээр сургалт, илтгэлийг танилцууллаа.

         Спорт арга хэмжээ:Волейбол, Сагсан бөмбөг 3х3, Сээр цохих, Дартс, Теннис, Шагайн харваа төрлүүдээр зохион байгуулагдаж

Волейболын төрөлд С.Сумъяасүрэн ахлагчтай эмэгтэй баг тамирчид 1-р байр,

Теннисний эмэгтэй төрөлд Д.Тунгалаг 1-р байр,

                                     Б.Цолмонбаяр 3-р байр,

Эрэгтэй төрөлд Э.Хүрэлхүү 2-р байр,

Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд С.Сумъяасүрэн ахлагчтай баг тамирчид 3-р байр,

Сээр цохих төрөлд Л.Зүмбэрэлдорж 1-р байр.

Эмэгтэй волейбол шилдэг довтлогчоор С.Сумъяасүрэн

 Эмэгтэй сагсан бөмбөг шилдэг довтлогч У.Үржинханд багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэлсэн амжилтыг гаргалаа.

         Оролцоог хангаж, амжилттай оролцсон нийт залуучууддаа баярлалаа. Арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлж, дэмжсэн Сумын ИТХ ын ажлын алба, Сумын Засаг дарга М.Баярсүхэд талархал илэрхийлье.

ХҮҮХДҮҮД ЭЭ ХУУЛИЙН МЭДЛЭГТЭЙ БОЛГОЦГООЁ

Тус сумын уугуул Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Хандармаа, Сэтгэл зүйч Ж.Үйлст нар Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад сонирхолтой илтгэл тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Өмгөөлөгч М.Хандармаа маань өөрийн хэвлэн бэлтгэж гаргасан "Хүүхдүүд ээ хуулийн мэдлэгтэй болгоцгооё" номоо ЕБСургуулийн нийт хүүхэд багачууд болон номын санд бэлэглэсэн юм. Орон нутгийнхаа хүүхэд багачуудын ирээдүйн төлөө сэтгэл гарган хамтран ажилласан нутгийн дүү Өмгөөлөгч М.Хандармаа даа нийт иргэд, багш, эцэг эхчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА СУРГАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

Төрийн албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг мэдээллийг хүргэх зорилготой орон нутгаас төрөн гарсан МУ-ын гавьяат багш Д.Дамдинжав, МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Хандармаа, Сэтгэл зүйч Ж.Үйлст нар өөрсдийн бэлтгэсэн сонирхолтой илтгэлээ төрийн албан хаагчдадаа тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Арга хэмжээний үеэр МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж өөрийн багш 94 настай МУ-ын гавьяат багш Д.Дамдинжавт хүндэтгэл үзүүллээ. Мөн ЕБСургуулийн химийн кабинетад тоног төхөөрөмж, өөрийн хэвлэн гаргасан ном, тохимолуудаа хандивласан юм.Багш нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсэж Сумын Засаг дарга М.Баярсүх хүндэтгэл үзүүллээ.Орон нутгаа гэсэн чин сэтгэл өвөртлөн ирсэн гавьяат багш нар болон Хууль зүйн салбарт өөрийн мэдлэг оюунаа зориулан яваа нутгийн охин, өмгөөлөгч М.Хандармаадаа нутгийнхаа нийт төрийн албан хаагчид, иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Сургалтын дараа төрийн албан хаагчдын дунд мэдлэг бататгах сорил явуулж, шалгарсан 2 оролцогчийг Сумын ЗДТГ-аас Манжуур явах эрхийн бичгээр шагнасан юм.Нутгийн иргэдийн минь билиг оюуны ундарга үргэлж арвин байх болтугай.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД "ҮНДЭСНИЙ БИЧГИЙН МЭДЛЭГ СОРИХ СОРИЛ" ЯВАГДАЖ БАЙНА

Монгол үндэснийхээ бичиг үсгээ сурталчлан таниулах, төрийн албан хаагчдын Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын дор "Үндэсний бичгийн мэдлэг сорих сорил" албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байна. Сорилт шалгалтыг ЕБСургуулийн багш, Сумын Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн Ө.Пүрэвсүрэн, Ч.Даариймаа нар явууллаа.Сорилыг бага ангийн багш, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, бусад төрийн албан хаагчид гэсэн гэсэн 3 ангиллаар зохион байгуулж, Ангилал тус бүрийн эхний 3 байрт орсон албан хаагчдыг аймгийн сорилд оролцуулах юм.

СУМЫН ХЭЛНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

СУРГУУЛИЙН САГСНЫ ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 94.188.549 төгрөгийн санхүүжилтээр "Сургуулийн сагсны талбайн тохижилт"ын ажил хийгдэхээр "НОР ВҮ ИМЖ" ХХК тай 2024 оны 04 сарын 26 ны өдрөөс 2024 оны 06 сарын 10 ны өдрийг хүртэл хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байна. Орон нутгаас ажлын явцад хяналт тавих ажлын хэсгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ба Захиалагчийн болон Зохиогчийн хяналтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж дүгнэлт гаргуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна. Одоогоор талбай чөлөөлөх, газар тэгшлэх ажил хийгдэж байна.

Зураг, төсөв боловсруулсан: Чулуутын багш

ХХКГүйцэтгэгч: "НОР ВҮ ИМЖ" ХХК

СУМЫН ХАМТАРСАН БАГ ДЭЛГЭР-ЭМТ БАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Сумын Хамтарсан багийн гишүүд Засаг даргын орлогч Л.Золжаргал, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Билэг-Ариун, Багийн Засаг дарга Б.Баатарсүрэн, Сургуулийн Нийгмийн ажилтан Э.Цэрэнханд нар Хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, холбогдох хууль тогтоомжийг таниулан ажиллаж байна. Дараа 7 хоногт 1, 2 дугаар багийн өрхүүдээр ажиллана.

СУМЫН ХАМТАРСАН БАГ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЗӨВЛӨЛ

МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ГАРЫН АВЛАГА

#Малчин_таны_гарт-Мал аж ахуйтай холбоотой ХАБЭА-н эрсдэлт хүчин зүйлс- Мал амьтантай харьцах үеийн болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэлт- Орчны эрс тэс температурын сөрөг нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэлт- Байгаль цаг уурын эрсдэлтэй нөхцөлд ажиллах бэлэн байдал- Мал амьтнаас хүнд халдах өвчний урьдчилан сэргийлэлт- Анхны тусламж... гэсэн сэдвүүдийн хүрээнд тус гарын авлага бэлтгэгдэн гарчээ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

"Малчдын нэг өдөр" өдөрлөг арга хэмжээ 2024 оны 05 сарын 15 ны өдөр зохион байгуулагдана.Тус арга хэмжээний үеэр малчдад нэн шаардлагатай сургалт, багийн ажиллагаа, урлагийн тоглолт зохион байгуулагдана. Малчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ИРГЭДДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

Сумын Засаг дарга М.Баярсүх орон нутагт хийгдэж буй үйл ажиллагааны тайлан мэдээллийг иргэд олон нийтдээ тайлагнан ажиллалаа.

Танилцуулгын хүрээнд:

1. Эрүүл хүн та эрхэм баян

2. Боловсролыг чанарт

3. Хүүхэд, гэр бүл хөгжил хамгаалал

4. Ажлын байр, үйлдвэрлэл эрхлэж нэмэлт орлого олох боломж

5. Эрүүл, аюулгүй Дэлгэрцогт

6. Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт

7. Ногоон байгууламж

8. Хөдөө аж ахуйн салбарт барьж буй орон нутгийн бодлого

9. Хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүн

10. Аймаг орон нутгийн барьж байгаа бодлого

11. Аялал жуулчлал

12. Сумын 100 жилийн ойн санхүүгийн тайлангаа дахин танилцуулж иргэдээ дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, иргэдээ сонсож ажиллалаа. Сумын ЗДТГ-ын дарга С.Нарантунгалаг "Ундны усны ариун цэвэр, эрүүл ахуй, хадгалалт хамгаалалт," Хоршоог хөгжүүлэх сан, хоршооны талаар мэдээллийг иргэддээ хүргэн ажиллалаа. Үйл ажиллагааны явцад мэргэжилтнүүдийн бэлтгэн гаргасан гарын авлагыг иргэддээ хүргээд байна.

Их уншсан

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ГАРЫН АВЛАГА

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ