Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

Сумын Засаг дарга М.Баярсүх 2023-2024 оны хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан байгууллагуудын дарга нар, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд дараах үүрэг чиглэлийг өгөөд байна.

"АДУУЧНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР"-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Аймгийн Хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газраас зохион байгуулсан “Адуучны өв соёлын баяр”-ын арга хэмжээ 2023 оны 09 сарын 09-10 ны өдрүүдэд Адаацаг сумын "Сүм хөх бүрд" түүх соёлын дурсгалт газар амжилттай зохион байгуулагдлаа.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ

Японы "Хүүхдийг ивээх сан"-аас Уур амьсгалын өөрчлөлт хүүхдэд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг орон нутгийн удирдлагын төлөөлөл, Багийн Засаг дарга, ЕБСургуулийн удирдлага, Нийгмийн ажилтан, эцэг эх, малчид, ЕБС-ийн хүүхдүүдийн дунд 20 асуулгын хүрээнд санал асуулга, бүлгийн ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.Хүүхдийг ивээх сан нь Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрх, Боловсрол, Эрүүл мэнд, Хүүхдийн хөгжил, Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2021 оны 03 сарын 14 нд тохиосон байгалийн гамшгийн үеэр тусламж дэмжлэг үзүүлэн бид бүхэнд хүмүүнлэгийн гараа сунгаж байсныг дуулгах нь зүйтэй юм.Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөж хүүхэд бүрт хүрч, эерэг нөлөөлөл нь олонд түгэх болтугай.

зураг 1

зураг 2

зураг 3

зураг 4

АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦ 2023.09.04

Аймгийн ОНХС-ийн 236.832.835 төгрөгийн санхүүжилтээр "Турнинг" ХХК-ны гүйцэтгэж буй "Төрийн албан хаагчдын орон сууцны их завар"-ын ажлын явцыг зургаар хүргүүлж байна.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ 2023.09.04

Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Одда тайж" ХХК-ны гүйцэтгэж буй 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлын явцыг зургаар хүргүүлж байна.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ 2023.09.04

Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Ашид бюьлдинг" ХХК-ны гүйцэтгэж буй 150 хүүхдийн суудалтай Хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцыг зургаар хүргүүлж байна.

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жил, "Сүү хөтөлбөр"-ийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал оролцож мэндчилгээ хүргэн "Сүү хөтөлбөрийн ерөнхий мэдээллийг багш, эцэг эхчүүдэд танилцуулсан юм.

“БЭЛЧЭЭРИЙН БОЛОН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН УСАН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛ ДЭЛГЭР-ЭМТ БАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сумын орон нутгийн хөгжлийн сан /Малын тоо толгойн албан татвар/-ын хөрөнгө оруулалтаар Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудад тус бүр нэг худгийг засварлахаар нийт 9.000.000 төгрөгийн санхүүжилтийг сумын ИТХ-аар шийдвэрлэсэн. Дэлгэр-Эмт багийн "Шороотын эх" худаг засварын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэлд Багийн Засаг дарга Б.Баатарсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 08 сарын 30 ны өдөр хяналт тавьсан.Тус худаг нь 2003 оноос хойш усны гарц муудсаар өдийг хүрсэн бөгөөд одоо 7 өрхийн хүн, 6-7 мянга орчим малыг ундаалахаар арвин устай болсон байна. Ажлын гүйцэтгэл: Газрын гүнрүү 5м, өргөн 3м ухаж, ханан хадыг ховхлон чулуун хана, амалгаа хийсэн.Төслийг Дэлгэр-Эмт багийн малчин А.Жаргал ахлагчтай малчдын бүлэг хэрэгжүүлж байна. Цахиурт багт төсөл арга хэмжээ мөн үргэлжилнэ.

зураг 1

зураг 2

зураг 3

зураг 4

зураг 5

2022-2023 ОНЫ СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛД ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

МУ-ын Засгийн газар, Дэлхийн банк хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй "Тогтвортой амжиргаа-3" төслийн хүрээнд 2022, 2023 оны ОНХС-ийн үйл ажиллагааны жилийн гүйцэтгэлд үнэлгээ хийгдлээ.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2024 ОНД ХЭРЭГЖИХ ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙГ ЭРЭМБЭЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Сумын Засаг даргын 2023 оны А/26 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг багуудын ИНХ-аас баталсан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлж сумын Засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар хүргүүлээд байна.Төсөл хөтөлбөр нь сумын Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулагдсанаар 2023 оны 12 сард сумын ИТХ-аар эцэслэн батлагдах юм.

"УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН" УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2023 оны 08 сарын 11-12 ны өдрүүдэд Их газрын чулууны ууланд зохион байгуулагдсан Дуу хуурын өлгий нутаг, Дундговь аймгийнхаа уртын дуу, морин хуурчдын нэгдсэн "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд сум орон нутгаа төлөөлөн оролцсон нийт уран бүтээлчид, ардын авъяастнууд, ард ажилласан баг хамт олондоо чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.Бэлтгэл болон тоглолтын дараах зургуудаас оруулав.

зураг 1

зураг 2

зураг 3

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА