Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ СУРГАЛТ, ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Сумын Жендерийн салбар хороо, Сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд хамтран "Жендерийн эрх тэгш байдлын талаарх" сургалт, фокус бүлгийн ярилцлагыг сумынхаа 3 залуу гэр бүлийн дунд зохион байгууллаа. Тус ярилцлагыг сонирхолтой удирдан чиглүүлсэн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Билэг-Ариун, Сумын Хэсгийн төлөөлөгч Б.Азжаргал нар болон үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон залуу хосууддаа талархал илэрхийлье.Цаашид тус фокус ярилцлага хэн бүхэнд нээлттэй тул оролцох хосуудаа урьж байна. Сургалт, фокус ярилцлагын дараа хосууд "Гэрээсээ гэрэлтье" нөлөөллийн аянд нэгдсэн юм.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ

СУМЫН ЖЕНДЕРИЙН САЛБАР ХОРОО

СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛД 2 ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

       Малчдынхаа саналыг хүлээн авч Сумын Засаг дарга 2024 оны 03 сарын 19 ний А/24 тоот захирамж гарган Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудын хороо бууц, зам дагуух зүй бусаар хорогдсон, малчид өргөж ачихад хүндрэлтэй байсан БОД малын сэг зэмийг ачих, халдваргүйжүүлэх ажлыг Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, МЭТ-ийн дарга Д.Наранцэцэг, Дэлгэр-Эмт багийн дарга Б.Баатарсүрэн, Цахиурт багийн Засаг дарга Г.Сосорбурам нараар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 03 сарын 21-29 ны өдөр хүртэл ажиллаж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

ЭРҮҮЛ ХҮН ТА ЭРХЭМ БАЯН

        "Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил"-ийн хүрээнд орон нутгийнхаа хүүхэд багачуудыг эрүүл чийрэг өсөн хүмүүжих боломжийг бүрдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор сумын Эрүүл мэндийн төв, Сумын биеийн тамир спортын орон тооны бус зөвлөлөөс ЕБСургуулийн сурагчид, СӨБ-ын хүүхэд багачуудын дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг мөн бие бялдрын түвшин тогтоох арга хэмжээг зохион байгуулж байна.Тус арга хэмжээ байгууллага хамт олон, иргэдийн дунд 3-4 сард мөн үргэлжлэх юм.

СУМЫН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ 2 ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАГУУЛАГДЛАА

     Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран Удирдлагын академиас Дундговь аймагт эрхлэн явууллаа. Сургалтыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж багийн Засаг нарт амжилт хүслээ. Сургалтад 15 сумын 59 багийн Засаг дарга нар оролцсон бөгөөд тус сумаас багийн Засаг дарга Б.Довуучий, Г.Сосорбурам, Б.Баатарсүрэн нар оролцлоо. Сургалтад оролцогчдын идэвх, санаачлага, ирцээр нь үнэлж тус сумын Дэлгэр-Эмт багийн Засаг дарга Б.Баатарсүрэн, Сайнцагаан сумын Тэвш багийн Засаг дарга Ш.Батбаатар, Эрдэнэдалай сумын Өнгөт багийн Засаг дарга Н.Гансүх шилдэг оролцогчоор шалгарлаа. Шилдэг оролцогчоор шалгарсан 3 багийн Засаг дарга нар төслийн танилцуулга хийж Удирдлагын академид хүргүүлэх бөгөөд шалгаруулалтад тэнцсэн 1 багийн Засаг дарга БНСУ-д сургалтад хамрагдах юм. Б.Баатарсүрэн даргадаа амжилт хүсье.

    

Их уншсан

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ГАРЫН АВЛАГА

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ