Сумын Засаг дарга М.Баярсүх төрийн байгууллагуудын удирдлагууд, багийн Засаг дарга нар, холбогдох мэргэжилтнүүдийн дунд шуурхай хурал зарлаж дараах чиглэлүүдийг хүргүүлээд байна.
1. Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан өвс тэжээл татах, буулгахад хүн хүчний хуваарилалт гарган төсөвт байгууллагын эрчүүдийг дайчлан ажиллах.
2. Аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллах, малчид иргэдийг мэдээллээр хангах
3. Сумын Засаг дарга, байгууллагын дарга нартай байгуулах гэрээний төслийг боловсруулж, гэрээнд /албан хаагчдын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийн аюулгүй ажиллагаа, соёл хөгжлийг дээшлүүлэхэд чиглэсэн/ 10 заалтыг нэмж оруулж албажуулах.
4. Сумын хэмжээний ажилгүйдлийн нэгдсэн судалгааг шинэчлэн гаргах, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, хүн хүчний хэрэгцээтэй байгаа айл өрхүүдэд зуучилж, ажлын байраар хангуулах.
5. Газар, бэлчээртэй холбоотой гарсан өргөдөл гомдлын дагуу арга хэмжээ авч, хуулийн хүрээнд шийдвэрлэх.
6. Өмчлөлийн газрын олголтод анхаарах, өмчилж авсан газраа хашаажуулах, онгорхойг битүүлэх арга хэмжээг авхуулах.
7. Дуудлага худалдаагаар авсан газартаа үйл ажиллагаа явуулаагүй ААН, иргэдийн газрыг хуулийн хүрээнд шийдвэрлэх.
8. Аялал жуулчлалын газруудад бүтээн байгуулалт, нөхөн сэргээлт хийх талаар төлөвлөгөөнд тусгах
9. Хогийн цэгт нэмэлт хог булшлах, сэг зэм устгалын нүх ухуулах ажлын даалгавар боловсруулах
10. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, ААН ийн эргэн төлөлтийн биелэлтийг тооцон ажиллах.
11. Хоршоо байгуулах талаар ойлголтыг иргэдэд өгөх, сурталчлах
12. Хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж буй ААН үүдэд хяналт шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэн хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах
13. ЕБС, СӨБ-ийн хамран сургалтыг 100 хувьд хүргэх зэрэг асуудлуудаар үүрэг, чиглэл хүргүүллээ.