Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

СУМЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ, ХАМТ ОЛОН, ИРГЭДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Билгийн тооллын XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө сумандаа тэргүүлсэн Тэргүүний албан хаагч, хамт олон малчин иргэдээ шагнаж урамшууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааг сумын Засаг дарга М.Баярсүх нээж орон нутагтаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж буй албан хаагч иргэддээ амжилт хүсэж үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Аймгийн хүндэт тэмдгээр: - Д. Чунт /Ахмад настан/ Мал эмнэлгийн 100 жилийн ойн медалиар: - Д.Наранцэцэг /МЭТ- ийн дарга/ Монголын Залуучуудын холбооны "Тэргүүний Залуу" медалиар: - Б.Эрдэнэцэцэг /ЕБСургуулийн дуу, хөгжмийн багш/ Аймгийн Засаг даргын жуух 1. Ё.Нэргүй /Эрүүл Мэндийн төвийн ажилтан/ 2. Э.Цэрэнханд /ЕБС ийн нийгмийн ажилтан/ 3. Ч.Баярмаа /Санхүү албаны дарга/ Сумын Засаг даргын жуух: 1. Б. Энхдэлгэр/Халамж, үйлчилгээний мэргэжилтэн/ 2. Б.Гантулга /Дэлгэр-Эмт багийн малчин/ 3. М.Даваацэрэн /Малын эмч/ 2023 оны Сумын тэргүүний албан хаагч, хамт олон, малчдаар: 1. Төрийн Захиргааны тэргүүний албан хаагч: - Сугирын Нарантунгалаг /ЗДТГ-ын дарга/ 2. Төрийн үйлчилгээний тэргүүний албан хаагч: - Өрнөхбилэгийн Пүрэвсүрэн / ЕБС ийн багш/ 3. Төрийн үйлчилгээний тэргүүний албан хаагч: Галбадрахын Содхүү /ЭМТ ийн сувилагч/ 4. Тэргүүний хамт олон: Ж.Наранцэцэг даргатай Сумын Ахмадын хороо 5. Сумын Тэргүүний залуу: Энхээгийн Бүжидмаа /Хүүхдийн цэцэрлэгийн багш/ 6. Тэргүүний малчин: Норовжавын Балдан /Баянбулаг багийн малчин/ 7. Тэргүүний малчин: Энхийн Өлзиймөнх / Дэлгэр-Эмт багийн малчин/ 8. Тэргүүний ардын авьяастан: Лувсанчимэдийн Баасан /Баянбулаг багийн ахмад/ 9. Тэргүүний ахмад: Хорлоогийн Янжинлхам / Цахиурт багийн ахмад/ 10. Тэргүүний сурагч: Гантөмөрийн Моломжамц /ЕБС-ийн сурагч/ нар тус тус шагнагдсан байна. ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Тус сумын Дэлгэр-Эмт багийн малчин Г.Батчулуун, гэргий С.Маамын гэр бүл ХVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж "Улсын Аварга Малчин" болсон билээ. Улсын аварга малчин өрхөд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Сумын Засаг дарга М.Баярсүх, багийн Засаг дарга Б.Баатарсүрэн нар болон холбогдох хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Улсын аварга малчин болсон Г.Батчулууны гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө улс, аймаг, сумандаа тэргүүлсэн аварга малчин өрхүүддээ хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан нээж мал аж ахуйн салбарт манлайлан ажиллаж буй малчдадаа амжилт хүсч эрүүл, энхийг хүссэн юм. - Улсын аварга малчин өрхөөр 1. Гончигдагвын Батчулуун, Сэнгээгийн Маам - Аймгийн аварга малчин өрхөөр 1. Нямсүрэнгийн Уранбилэг, Норовжавын Дэлгэрцэцэг 2. Эрдэнэбилэгийн Гүрүүням, Агваанданзангийн Гэрэлтуяа 3. Дулмаагийн Цолмон, Жалцангийн Энхсайхан - Сумын аварга малчин өрхөөр 1. Нямын Загдсүрэн, Алтангэрэлийн Мэндсайхан 2. Алтангэрэлийн Хүүхэнбаатар, Лувсандоржийн Нямцэрэн 3. Нэргүйбаатарын Сүхбаатар, Сүрэнжавын Пүрэвцэмбэл 4. Мөнхчулууны Баттулга

АМЖИЛТАА БАТАТГАЖ " ШИЛДЭГ СУМ" ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЛЭЭ

Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгаас дэвшүүлсэн зорилт, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр" "Санаачилгатай сайн" үнэлгээ авч бусад сумдаа манлайлан ТЭРГҮҮН байр эзэллээ. Шагналыг аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбат, ЗДТГ-ын дарга Лхагвасүрэнгийн Доржбат нар гардуулж баяр хүргэлээ. Тус сум нь үйл ажиллагааны үр дүнгээр - 2021 онд "Тэргүүн" байр - 2022 онд "Дэд" байр - 2023 онд "Тэргүүн" байрыг эзэлж амжилт гаргаж байсан байна. Орон нутгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин ажилладаг нийт иргэддээ, баг болж хамтран ажилладаг нийт албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛАГДЛАА

Сумын Засаг дарга М.Баярсүх 2023 оны сумын онцлох үйл ажиллагааны талаарх илтгэлийг аймаг, сумдын удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нарт танилцууллаа. Илтгэлийн агуулга: 1. Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан ажил: 2. Байгууллагын соёлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн ажил: 3. Ид шидтэй өрөө байгуулах, менежмент хийх ажлын хүрээнд: 4. Е-Mongolia системийг иргэдэд сурталчлах, цахимжуулах чиглэлээр: 5. Хог хаягдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ 6. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр: 7. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах талаар: 8. Байгууллагын албан ёсны фейсбүүк хуудсыг идэвхжүүлэх, аймаг орон нутгийн мэдээллийг иргэдэд хүргэсэн байдал: 9. Сумын төвийн гэрэлтүүлэг, камержуулалт: 10. Олон нийт рүү чиглэсэн арга хэмжээ:

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумдын болон агентлагуудын дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат 2023 онд хийсэн ажлын тайлан, онцлох ажлыг танилцуулсан бөгөөд удирдах, удирдуулах зарчимд суурилсан иргэдэд ээлтэй, ил тод нээлттэй, авлигагүй шударга, сахилга хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, хүнд суртлыг арилгах арга хэмжээ авч ажиллах чиглэл өглөө. Гэрээнд: 1. Нээлттэй Дундговь хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2. “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр төлөвлөгөө боловсруулж үр дүнг тооцон ажиллах 3. Хүүхэд хамгааллын хүрээнд болзошгүй эрсдэлээс хамгаалсан аюулыг илрүүлэх, арилгах талаар санал санаачилга гарган ажиллах 4. Аймгийн Засаг даргын 02 дугаар захирамжаар “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалгыг” хэрэгжүүлж соёлыг дэлгэрүүлэх 5. Хог хаягдлаа ангилан ялгах, хоёрдогч түүхий эд авах цэгүүдэд нийлүүлэх 6. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, арчлах, ургуулах ажлыг зохион байгуулах 7. “Цахим байгууллага” аяны хэрэгжилтийг хангаж ажиллах 8. Гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд (Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагууд)-д нэг болон түүнээс дээш тооны төсөл бичиж хүргүүлэх 9. “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд байгууллага бүр хүлэмжийн ногоо тариалах, сургалтад албан хаагчдыг хамруулах 10. Төрийн байгууллага бүр албан хэргээ хос бичгээр хөтлөх ажлыг турших зэрэг заалтуудыг тусгажээ.

"ТАЛ НУТГИЙН ТАНСАГ АГААР" СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНААР ҮРГЭЛЖИЛЛЭЭ

#Нэгдүгээрт_хүүхэд #Гэрээсээ_гэрэлтье "Тал нутгийн тансаг агаар" цасны баярын арга хэмжээ нь нийтийн "flash mob" тойрон бүжиг, урлаг соёлын арга хэмжээгээр эхэлсэн ба уулын оргил булаалдах, олс таталт, бидний бүтээл, буухиа тэмцээнээр үргэлжилсэн юм. Тэмцээн уралдаанд авхаалж самбаагаа дайчлан оролцсон нийт хүүхэд багачуудад амжилт хүсч сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал амжилт гаргасан хүүхэд багачуудад шагналыг гардуулсан юм. Тус үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн Сумын Засаг дарга М.Баярсүхдээ нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье. Арга хэмжээг зохион байгуулсан: - Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл - Сумын биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл - Хүүхэд хамгааллын хамтарсан баг Техник хэрэгслээр дэмжсэн: - Сумын ЗДТГ - Соёлын төв - Ерөнхий боловсролын сургууль - Багш, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

2024 ОНЫ 02 САРЫН 03 НЫ БЯМБА ГАРИГТ ЦАСНЫ БАЯР БОЛНО

Аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн 4-9 дүгээр ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш нарын дунд "Тал нутгийн тансаг агаар" цасны баярыг 2024 оны 02 сарын 03 ны Бямба гаригт "Алтан загас" уулынхаа энгэрт зохион байгуулахаар боллоо. Зохион байгуулагчид: - Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл -Сумын Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл -Хүүхэд хамгааллын хамтарсан баг ТАЛ НУТГИЙНХАА ТАНСАГ АГААРТ СААТАН МОРИЛНО УУ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Аймгийн нийт нутгаар цас орж, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг өчигдөр буюу 01 сарын 25-ны өдөр өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцан заавар зөвлөмжөөр ханган ажиллалаа. Сумын онцгой комиссын гишүүд орон нутагт тулгамдаж буй нөхцөл байдлаа уламжилж, Аймгийн Онцгой байдлын албан хэрэгцээнд байдаг 50 ковшийг цас түрэх, хог шуух ажилд түр хэрэглүүлэх талаар саналаа хэлж шийдвэрлүүлээд байна.

ТӨВ ЗАМ ДАГУУХ ЦАС ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Зам тээврийн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сумын цагдаагийн хэсэгтэй хамтран төв зам дагуух цасыг арилгах ажил, иргэд, залуучуудын оролцоотой хийгдэж байна. Тус ажлыг Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн залуучууд санаачилсан ба орон нутгийнхаа аж ахуй нэгж байгууллага, иргэдээ тус ажилд нэгдэхийг уриалсан юм. Зам дээр ажиллаж байгаа иргэдийнхээ аюулгүй ажиллагааг хангасан сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Азжаргал, цагдаа Э.Лүндээжанцан нар болон ажлыг санаачилсан залуучууд, оролцсон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨЖ ХЭВШИХ УРИАЛГАД НЭГДЛЭЭ

Аймгийн Засаг даргын 2024 оны 02 тоот "Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалга гаргах тухай" захирамжаараа иргэд үндэсний дээл хувцсаа сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гаригт өмсөж хэвших уриалга гаргасан билээ. Захирамж нь Монгол Үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж, Монгол соёлынхоо дархлааг тогтоох зорилгын хүрээнд гарснаараа онцлог юм. Энэ өдөр иргэд, албан хаагчид Монгол үндэснийхээ дээл хувцсаа өмсөн Татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/ -ын хамааралтай хуулийн зүйл заалтаар сургалт мэдээллээр хангагдлаа. Сургалтыг Татварын улсын байцаагч Д.Ганчимэг чиглүүлж, татварын тайлан “etax.mta.mn-’’цахимаар хэрхэн илгээх талаар мэдээлэл хүргэн ажиллаа. МОНГОЛ ӨВ СОЁЛЫНХОО ДАРХЛААГ ТОГТООЦГООЁ

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР АЛБАН ХЭРЭГЦЭЭНДЭЭ ШИНЭ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРТОЙ БОЛЛОО

Оны өмнө Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын дэмжлэгээр Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудын Засаг дарга нар албан хэрэгцээндээ DELL маркийн зөөврийн компьютертой болсон билээ. Тус зөөврийн компьютерт программ суулгаж, хэвийн ажиллах боломжийг хангаад байна. Ц.Мөнхбат танд анхан шатны нэгж багийнхаа үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажилладагт чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА