Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 2024 ОНД ДАРААХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

МАЛ ТООЛЛОГО ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Мал, тэжээвэр амьтдын улсын тооллого өнөөдрөөс эхэлж 3 багт нийтдээ 6 хэсэг гарч ажиллаж байна. 

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН АЖЛЫН ХЭСЭГ ТОМИЛОГДЛОО

Мал тэжээвэр амьтдын 2023 оны тооллогын Ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар томилж, 7 хэсэгт ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мал тооллогын Ажлын хэсэгт заавар зөвлөмжийг Засаг дарга М.Баярсүх холбогдох мэргэжилтнүүд өгч ажиллалаа. Мал тооллого 12-р сарын 07-ны өглөө гарахад бэлэн байна.

УДАХГҮЙ ХОГИЙН МАШИНТАЙ БОЛНО

Аймгийн ИТХ-ын ээлжит 16-р хуралдаанаар Аймгийн ОНХС-ийн 80.000.000 төгрөгийн санхүүжилтээр тус суманд "Хогийн машин" ны асуудлыг шийдвэрлэлээ.

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР АЛБАН ХЭРЭГЦЭЭНДЭЭ УНААГААР ХАНГАГДЛАА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын дэмжлэгээр Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багуудын Засаг дарга нар албан хэрэгцээндээ Энэтхэг улсаас оруулж ирсэн Ямаха W110D-4 маркийн мотоциклтой боллоо.

САНХҮҮ БҮРТГЭЛИЙН САЛБАРЫН БАЯР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол Улсад санхүүгийн алба үүсэж хөгжсөний 112 жилийн ой, “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, ажлын хүр дүн, мэдлэг ур чадвараараа манлайлан ажилласан шилдгүүдээ тодрууллаа.

ТЭГШ БОЛОМЖ" ҮДШИЙН ЦЭНГҮҮН АЯ ДУУ, АМЬД ХӨГЖИМТЭЙ САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, дуучин хөгжимчин МУСТА С.Чинбат, "Мөнгөн утас" хамтлагийн бөмбөрчин МУСТА М.Баярцогт, "Хамтдаа" хамтлагийн хөгжимчин П.Бат-Эрдэнэ нарын хамтарсан "ТЭГШ БОЛОМЖ" цэнгүүн амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал нийт ХБИ-дээ мэндчилгээ дэвшүүлж, тус арга хэмжээг дэмжин санхүүгийн дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэсэн байгууллага, ААН-үүддээ, сэтгэлийн дэм өргөсөн нийт иргэддээ, ая дуугаа өргөсөн нийт уран бүтээлчиддээ баярлаж талархсанаа илэрхийлэн эрүүл энхийг хүссэн юм. Мөн Сумын Биеийн тамир спортын орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгуулсан "Хөгжилтэй цаг" арга хэмжээ, шатар, даамны төрөлд амжилт гаргасан баг, тамирчдаа шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр Сумын 100 жилийн ойн хүндэт тэмдгээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, дуучин хөгжимчин МУСТА С.Чинбат, "Мөнгөн утас" хамтлагийн бөмбөрчин МУСТА М.Баярцогт нарыг шагнаж, ойн гарын бэлгээ гардуулсан юм

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, МЭДЭЭЛЛИЙН ЦАГ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал иргэддээ зориулан мэндчилгээ дэвшүүлж үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Арга хэмжээний эхэнд Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн хамт олны төлөөлөл урилгаар оролцож, шинээр байгуулагдсан төвийнхөө танилцуулгыг хийж мэдээллээр хангасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг тодруулах, шинэ санаа санаачилгыг нэвтрүүлэх зорилготой "Тэгш боломж" сэдэвт хэлэлцүүлгийг Сумын ХБИ-ийн салбар зөвлөлөөс явуулж, харилцан мэдээллээр хангаж, санаа санаачилгыг зурган хэлбэрээр танилцуулан багийн оролцоог ханган ажиллалаа.

"ХӨГЖИЛТЭЙ ЦАГ"

Сумын Биеийн тамир спортын орон тооны бус салбар зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн идэвхийг сэргээх, багийн ажиллагааг сайжруулах зорилготой "Хөгжилтэй цаг" тоглоомын цагийг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр багуудын оролцоог ил тод үнэлж, амжилттай оролцсон багууддаа смайлаар оноо өгч идэвхжүүлсэн юм. Мөн шатар, даамны тэмцээн зохион байгуулж оролцоог хангаад байна. Бүтэн өдрийн тус арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажилласан дараах байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. - Сумын ИТХ - Сумын Засаг дарга - Сумын ЗДТГ - Сумын Соёлын төв - Цахир тумбааш ХХК - Нандин дэлгүүр - ЗЭТ БИ ЭС ХХК - Баянбулаг ХХК -аа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА