Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАМДАН СУРАЛЦАЖ БАЙНА

Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил"-ийн хүрээнд Төрийн албан хаагчдаа чадавхжуулах, эх хэл үндэсний бичиг үсэг, өв соёлоо дээдлэх, олон нийтийг эх хэлээ сурахад уриалах зорилгоор Анхан шатны модуль сургалтууд явагдсаар байна.

" ТЭГШ БОЛОМЖ" ҮДШИЙН ЦЭНГҮҮНД ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, дуучин хөгжимчин МУСТА С.Чинбат, Мөнгөн утас хамтлагийн бөмбөрчин МУСТА М.Баярцогт нарын хамтарсан амьд хөгжим, ая дуугаа өргөх " ТЭГШ БОЛОМЖ" цэнгүүнд АХМАД, ЗАЛУУЧУУД, ИРГЭД та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДӨРЛӨГ 2023 ОНЫ 12 САРЫН 01 НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ХБИ-рүү чиглэсэн өдөрлөг арга хэмжээг 2023 оны 12 сарын 01 ний 09:00-15:00 цагт Хүндэтгэлийн өргөөнд, 18:00 цагт урлаг соёлын арга хэмжээгээр сумын Соёлын төвд арга хэмжээ үргэлжлэн зохион байгуулагдана. Арга хэмжээний үеэр шатар, даам, шагай наадгайн тэмцээнүүд зохиогдох ба багуудын дунд мэндчилгээ, хөгжөөнт тоглоом тус тус зохион байгуулагдана. Оройны цэнгүүн арга хэмжээнд Улаанбаатар хотын Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, дуучин хөгжимчин МУСТА С.Чинбат, Мөнгөн утас хамтлагийн бөмбөрчин МУСТА М.Баярцогт нар оролцоно.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургалт, мэдээллийн дараа хамт олныг нэгтгэх зорилготой Гар бөмбөг, Дартс зэрэг спортын арга хэмжээ, орой урлаг соёлын арга хэмжээгээр тус тус үргэлжилж спортын төрөлд амжилт гаргасан албан хаагчдаа шагнаж урамшуулсан юм.

150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Барилгын зураг төслийг "Чулуутын багш" ХХК боловсруулж, угсралтын ажлыг "Ашид бьюлдинг" ХХК гүйцэтгэж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Тус барилга нь орон нутгийн өнгө үзэмжид сөрөг нөлөөлөл үзүүлдэг, ашиглагдахгүй барилгуудын нэг байсан бөгөөд ийнхүү орон нутгийн албан хаагчдыг ая тухтай амьдрах орчны нэг болсонд баяртай байна.

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖАА ХАРИУЦЛАГАТАЙГААР ТӨЛЦГӨӨЕ

Тухайн хураамж нь хог хаягдлыг тээвэрлэх, шуух, булшлах, байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой бусад үйл ажиллагаанд зарцуулагдах юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Жил бүр Төрийн албан хаагчдын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулан уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.

"АХМАДЫН ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Арга хэмжээний үеэр Залуучуудын мэндчилгээ, "Караоке"дууны тэмцээн, "Зөөлөн гартай сувилагч", "Би хэн бэ" хөгжөөнт тоглоомуудыг ахмадуудаараа тоглуулж нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөлөө.

ОНХС -ИЙН ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ГАРЛАА

Орон нутгийн хөгжлийн сангийн 2022-2023 оны "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр тус сум 92% ийн үзүүлэлт үзүүлж улсад 12 дугаар байр, аймгийн хэмжээнд 1 дүгээр байранд орж тухайн сумын ОНХС ийн төсвийн хөрөнгийн 30% ийн санхүүжилт болох 44.1 сая төгрөгийн урамшууллыг нэмэлтээр орон нутагтаа татаж чадсан байна.

ХОРТОН МЭРГЭЧИДТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛ БАГУУДАД ХИЙГДЭЖ БАЙНА

Цахиурт, Баянбулаг, Дэлгэр-Эмт багуудад энгийн механик аргаар оготно устгалын ажил хийгдэж байна.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА