Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

“ДУНДГОВЬ БАГА ОЛИМП – 2023”-ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газраас “Бага олимп – 2023”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд 14 сумын 654 тамирчин оролцсон ба тус сумаас 48 тамирчин есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

"МОНГОЛ БИЧГИЙН МОДУЛЬ СУРГАЛТ" ЯВАГДАЖ БАЙНА

Анхан шатны модуль сургалтыг ахмад багш Д.Төмөрчулуун сумын Хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулах юм.

"МЭДЭЭЛЛИЙН ЦАГ"

Сумынхаа ахмадуудтайгаа сар бүрийн 5 нд 15:00 цагт "Мэдээллийн цаг"-аар, 15 нд "Дуулах өдөр дуун цэнгүүн", 25 нд "Спортоор нөхөрлөе" арга хэмжээ сард гурван удаа ахмад руугаа чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж байхаа сумын Засаг дарга М.Баярсүх илэрхийлсэн билээ.

АЮУЛГҮЙН НӨӨЦӨД ӨВС, ТЭЖЭЭЛ ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙНА

2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд сумын аюулгүйн нөөцөд болзошгүй гамшгийн үед хэрэглэх өвс тэжээлийн нөөцийг бүрдүүллээ.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Орон нутгийн хувьд 11-12 сард хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, олон нийтрүү чиглэсэн арга хэмжээний цаг хугацааг товлон удирдамж, хөтөлбөрийг батлуулах ажлыг даалгасан юм.

ИРГЭДДЭЭ ОЙРХОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ QR КОДОО УНШУУЛЖ ЦАХИМААС МЭДЭЭЛЛЭЭ АВААРАЙ

СУМЫН ХЭЛНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ-өөс зохион байгуулсан ажлын хэрэгжилт

"ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ"

"Бэлтгэлжин бор шувуу" монгол ардын үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж эцэг эхчүүддээ тайлагналаа.

4А АНГИЙН "НОМЫН САЙН НӨХӨР" АЯН

4а ангийн хамт олон"Номын сайн нөхөр" аянаа дүгнэж шилдэгээ шалгарууллаа. Хамгийн олон ном уншсан сурагчид: Н.Нацагдорж тэмдэгтнээр: Б.Гэрэл-Од, С.Агь Аймгийн номын сангийн идэвхитэн уншигч тэмдгээр: Д.Саран-Очир, Г. Үржинбадам, П.СолонгоСумын номын сангийн идэвхитэн уншигчаар: О.Эрдэмбилэг, З.Ангараг, С.Байгалмаа нар шалгарлаа. Аяны хүрээнд: - Уншсан номын тэмдэглэл бүтээлийн үзэсгэлэн- "Бэлтгэлжин бор шувуу" монгол ардын үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж эцэг эхчүүддээ тайлагналаа. хамтран ажилласан Ангийн багш Б.Даваажав, эцэг эхийн зөвлөлд баярлалаа.

"НОМЫН БАЯР -2023"

Шатрын тэмцээнд: 1-р байр Г. Бадамсүрэн /6-р анги/2-р байр З. Ангараг /3-р анги/3-р байр М. Азжаргал /2-р анги/ Даамын тэмцээнд: 1-р байр М. Төгөлдөр /5-р анги/2-р байр О. Дөлгөөн /6-р анги/3-р байр Д. Энхцэцэг /3-р анги/ нийт 28 сурагч оролцлоо. Идэвхитэй оролцсон хүүхэд багачууддаа баярлалаа.

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ДУНД СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВУУЛАВ.

Бүлгийн хүүхдүүдийн дунд 4 төрлөөр спортын арга хэмжээг зохион байгууллаа.

"ӨСВӨРИЙН АВРАГЧ-2023" АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Ерөнхий боловсролын ахлах, дунд ангийн сурагчдын тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10 өсвөрийн аврагч бүлгэм хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Тусгай байр”-т Дэлгэрцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн Моломжамц ахлагчтай “Эрч хүч” бүлгэм шалгарлаа.

Энэ удаагийн тэмцээнд оролцогчид хээрийн нөхцөлд 2 хоногийн хугацаанд майханд байрлаж, өөрсдийн тэсвэр хатуужлыг сорьж, цэргийн болоод аврагчийн ажлын онцлог, ур чадвараас суралцсан бөгөөд тэмцээнд оролцогч нийт өсвөрийн аврагч нарт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баяр хүргэж, гарын бэлгээ гардууллаа.

Тэмцээний үйл ажиллагааг дэмжин оролцсон сумын Засаг дарга М.Баярсүх, сургуулийн удирдлага, хариуцсан багш нартаа нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.

зураг 1

зураг 2

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА