Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХ СУМЫН ТӨВИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын 100 жилийн ойг угтан Сумын Засаг дарга М.Баярсүх, Засаг даргын орлогч Л.Золжаргал, ЗДТГ-ын дарга С.Нарантунгалаг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Загдхорол нар иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэж, санал хүсэлтийг сонслоо.

ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.

БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАА СУРГАЛТ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

      Байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль" иар ЗДТГ-ын дарга С.Нарантунгалаг, "Жендерийн тухай ойлголт", "Жендерийн мэдрэмжтэй ажлын байр" сэдвээр Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Билэг-Ариун нар албан хаагчдыг сургалт мэдээллээр хангаад байна.


ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД "ҮНДЭСНИЙ БИЧГИЙН МЭДЛЭГ СОРИХ СОРИЛ" ЯВАГДАЖ БАЙНА

Монгол үндэснийхээ бичиг үсгээ сурталчлан таниулах, төрийн албан хаагчдын Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын дор "Үндэсний бичгийн мэдлэг сорих сорил" албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байна. Сорилт шалгалтыг ЕБСургуулийн багш, Сумын Хэлний бодлогын зөвлөлийн гишүүн Ө.Пүрэвсүрэн, Ч.Даариймаа нар явууллаа.Сорилыг бага ангийн багш, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, бусад төрийн албан хаагчид гэсэн гэсэн 3 ангиллаар зохион байгуулж, Ангилал тус бүрийн эхний 3 байрт орсон албан хаагчдыг аймгийн сорилд оролцуулах юм.

СУМЫН ХЭЛНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, ХАБЭА-н салбар зөвлөл, Хэлний бодлогын салбар зөвлөл, Хүүхэд хамгааллын зөвлөл, Хамтарсан багийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.2024 оны 05 сарын 15 нд зохион байгуулагдах "Малчдын нэг өдөр" өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдах болсонтой холбогдуулан тус арга хэмжээнд салбар зөвлөл хоорондын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, арга хэмжээний бэлтгэл зохион байгуулалтад зөвлөл тус бүр ямар оролцоотой ажиллах тал дээр чиглэл хүргүүллээ. Мөн уулзалтын дараа МЗХ-оос 2024 оны 05 сарын 11, 12 нд зохион байгуулагдах "Залуучуудын бүсийн чуулган"-д оролцох залуучуудад зөвлөмж хүргүүлэн, санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА СУРГАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

Төрийн албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг мэдээллийг хүргэх зорилготой орон нутгаас төрөн гарсан МУ-ын гавьяат багш Д.Дамдинжав, МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Хандармаа, Сэтгэл зүйч Ж.Үйлст нар өөрсдийн бэлтгэсэн сонирхолтой илтгэлээ төрийн албан хаагчдадаа тавьж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Арга хэмжээний үеэр МУ-ын гавьяат багш профессор И.Пүрэвдорж өөрийн багш 94 настай МУ-ын гавьяат багш Д.Дамдинжавт хүндэтгэл үзүүллээ. Мөн ЕБСургуулийн химийн кабинетад тоног төхөөрөмж, өөрийн хэвлэн гаргасан ном, тохимолуудаа хандивласан юм.Багш нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсэж Сумын Засаг дарга М.Баярсүх хүндэтгэл үзүүллээ.Орон нутгаа гэсэн чин сэтгэл өвөртлөн ирсэн гавьяат багш нар болон Хууль зүйн салбарт өөрийн мэдлэг оюунаа зориулан яваа нутгийн охин, өмгөөлөгч М.Хандармаадаа нутгийнхаа нийт төрийн албан хаагчид, иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Сургалтын дараа төрийн албан хаагчдын дунд мэдлэг бататгах сорил явуулж, шалгарсан 2 оролцогчийг Сумын ЗДТГ-аас Манжуур явах эрхийн бичгээр шагнасан юм.Нутгийн иргэдийн минь билиг оюуны ундарга үргэлж арвин байх болтугай.