Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Ил тод байдал

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл нь 2021 оны 6 сард Засаг даргын А/73 тоот захирамжаар байгуулагдсан ба 2023 оны 01 сарын А/04 тоот захирамжаар бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шинэчлэн байгуулагдаад байна. Тус зөвлөл нь Залуучууд руу чиглэсэн Засаг даргын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах, залуучуудын санал санаачилгыг бодлого шийдвэрт тусган ажиллахад үйл ажиллагаа нь чиглэх юм. 2022 онд "Үндсэн хууль-30 жил", "Малчдын нэг өдөр", "Төрийн албан хаагчдын өдөрлөг", "Залуу нас оргил цаг" "Санхүүчдийн өдөр" зэрэг томоохон олон нийт рүү чиглэсэн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулахад оролцож, давхардсан тоогоор 1000 гаруй иргэдийн идэвх оролцоог хангахад хамтран ажилласан байна. Мөн сум орон нутгаас зохион байгуулж буй " Хоггүй цэвэр Дэлгэрцогт", "Хогийг хогийн саванд нь" , "Энэ миний хог биш гэхдээ бидний амьдараг орчин", "Архи бидний нөхөр биш", "Архигүй орчныг хамтдаа бүтээцгээе" "Муу зуршлаа хаяж мөнгөө хуримтлуулъя" "Баялаг бүтээгчдээ дэмжицгээе" " Бид байгальдаа хайртай" "Идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд", "Харилцан хүндэтгэе" зэрэг нөлөөллийн ажлуудыг дэмжин оролцсон байна. Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн гишүүдээ чадавхжуулах, нэгнээсээ суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэхийн тулд " Оролцоо", "Харилцаа, хандлага", "Өрхийн санхүүгээ зохицуулах нь" зэрэг сургалтуудыг "Дундговь сургалт судалгааны хүрээлэн" ТББ, Дундговь аймаг дахь Монгол банк, Хаан банктай хамтран зохион байгуулсан юм.

СУМЫН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Сумын биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл нь 2021 оны 05 сард Засаг даргын А/54 тоот захирамжаар 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. 2022 онд Сумын Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөлөөс иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалж "Илүүдэл жингүй, эртэч Монгол", “Эрч хүч бэлэглэх 60 минут” аяныг 3 сараас 5 сарын 28 ны өдрийг хүртэл зохион байгуулж, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалсан. Тус аяны хугацаанд өдөрт 25-30 иргэдийг тогтмол хамруулан ажиллалаа. Мөн “Үндсэн хууль-30 жил”, “Нээлттэй хаалганы өдөрлөг”, “Залуучуудын өдөрлөг”, Монгол Улсад Санхүүгийн байгууллага үүсэж хөгжсөний 111 жилийн ойд зориулсан спортын арга хэмжээг хамтран зохион байгуулж спорт, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэн давхардсан тоогоор 300 гаруй иргэдээ спортын үйл ажиллагаанд татан оролцуулаад байна.

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС "NO ALCOHOL" УРИАЛГЫГ ГАРГАЖ БАЙНА.

"Тал нутгийн тансаг агаар" мөсний баярыг 2023 оны 01 сарын 28 ны өдөр зохион байгуулах болсонтой холбогдуулан Сумын Засаг даргын дэргэдэх залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлөөс "NO ALCOHOL" уриалгыг санаачлан нийт залуучууд, иргэддээ уриалж байна. Эрүүл агаарт дархлаагаа дэмжиж "NO ALCOHOL" урилгад нэгдэцгээе. Гэрт нь архи биш Сүү барьж орцгооё Гарт нь хундага биш итгэл атгуулж нөхөрлөе Залуус аа! СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛ СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ

“ТАЛ НУТГИЙН МИНЬ ТАНСАГ АГААР” МӨСНИЙ БАЯРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор сумын 18-39 насны залуучуудынхаа дунд "Тал нутгийн минь тансаг агаар" мөсний баярыг өнөөдөр буюу 2023 оны 01 сарын 28 нд “Гялгарын тал”-ын нуурын мөсөн дээр зохион байгууллаа. Тус арга хэмжээг Сумын Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, Сумын биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл хамтран зохион байгуулсан ба Сумын Засаг дарга, ЗХДСЗ-ийн дарга М.Баярсүх нээж, арга хэмжээнд оролцож буй залууст амжилт хүслээ. Арга хэмжээнд Аймгийн ИТХ, Аймгийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс ирж залуусын зохион байгуулж буй арга хэмжээг сонирхон оролцсон юм. Арга хэмжээнд Дэлгэрцогт сумын харъяат ТХДЖТ-ын дуучин СТА А. Давааням, Т.Данзандорж, С.Ишдорж, сумын ардын авъяастан залуус ая дуугаа өргөж Дундговь аймаг, Дэлгэрцогт сумынхаа сүлд дуугаар эхлүүлж, тойрон бүжгээрээ нээлтийн арга хэмжээ өндөрлөсөн юм. Тус арга хэмжээний үеэр нийт залуучууддаа "NO ALCOHOL" "Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт" уриалгыг гаргаж залуусын нөлөөллийн ажиллагаагаар үргэлжилсэн юм.

“ТАЛ НУТГИЙН МИНЬ ТАНСАГ АГААР” МӨСНИЙ БАЯРЫН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ

"Тал нутгийн минь тансаг агаар" мөсний баярт 12 баг тамирчид оролцож хурд хүч авъяас чадвараа уралдууллаа. Тус арга хэмжээ нь хөгжөөнт буухиа, олс таталт, шагай хамах, мөсөн гулгаа, мөс мөргөлдүүлэх зэрэг тэмцээн уралдаанаар үргэлжилсэн юм.

"ТАЛ НУТГИЙН МИНЬ ТАНСАГ АГААР" ОРОЙН ЦЭНГҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

"Тал нутгийн тансаг агаар" оройн цэнгүүний үйл ажиллагаанд 200 гаруй залуучууд оролцож нэг өдрийг дуу хуур, тэмцээн уралдаанаар хөгжилтэй өнгөрүүллээ. Бүтэн өдрийн тэмцээн уралдаанд хурд хүч, авьяас чадвараараа бусдыгаа манлайлж оролцсон багуудад Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Сумын Засаг дарга, сумын ЗХДСЗ-ийн дарга М.Баярсүх, Сумын Засаг даргын орлогч, ЗХДСЗ-ийн дэд дарга Л.Золжаргал нар шагнал гардуулж, азтангууд тодрууллаа. "Эмтийн ширээ" баг 1-р байр 200.000 төгрөг, "Чойрын хийд" баг 2-р байр 150.000, "Амардалай" баг 3-р байр 100.000, Тусгай байранд Бага газрын чулуу баг эзлээд байна. Тус үйл ажиллагааны үеэр Аймгийн ИТХ-ын ажлын албаныхан, Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн төлөөллүүд оролцож АИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх эерэг нөлөөллийг нийгэмдээ уриалж, түгээж байгаа зөвлөлийн үйл ажиллагааг сайшааж, цаашдын үйл ажиллагааг дэмжин 500.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Б. ГЭРЭЛ-ОДЫН "МИНИЙ ЗУУН БҮТЭЭЛ" СУМЫНХАА 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Ерөнхий боловсролын сургуулийн 3а ангийн сурагч Базарсүрэнгийн Гэрэл-Одын сумынхаа 100 жилийн ойд зориулсан "Миний зуун бүтээл" гар урлалын үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Сурагч Б.Гэрэл-Од нь Гар зураг 100ш, 3D баримал 100ш, Цаасан нугалбар 100ш, Уншсан номын тэмдэглэл 100ш нийт 400 бүтээлээрээ үзэсгэлэндээ оролцсон юм. Б. Гэрэл-Одын амжилтуудаас дурдвал: - 2021 онд Дэлгэрцогт сумын ЕБСургуулийн "Тэргүүний сурагч" - 2021 онд "Алтан намар" сэдэвт зургийн уралдаанд 1-р байр - 2021 онд Дэлхийн мөнгөний 7 хоногт зориулсан "Хуримтлуул" гар зургийн уралдаанд тусгай байр - 2021 онд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Миний эх орон" сэдэвт гар зургийн уралдаанд 1-р байр - 2022 онд "С.Буяннэмэх Тэмдэгтэн" - 2022 онд "Өвлийн олимп" сэдэвт гар зургийн уралдаанд 1-р байр - 2022 онд "Монгол бахархал бидний нүдээр" сэдэвт гар зургийн уралдаанд 3-р байр - 2022 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан JAPAY CAR TRADE "Миний мөрөөдлийн машин" гар зургийн уралдаанд 1-р байрыг эзэлж байсан авьяаслаг сурагч юм. Сумынхаа 100 жилийн ойд зориулсан сэтгэл, зүтгэл шингэсэн бүтээлүүдээр нь нутгийн олон нь бахархаж байна.

МАЛЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин өрхүүд, Аймгийн алдарт уяач, Аймгийн аварга саальчин, Сумын мянгат малчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар 1. Гангарын ГАНСҮХ, Намдагийн ӨЛЗИЙЖАРГАЛ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр 1. Баяраагийн ДОРЖСҮРЭН, Дамбийн ОТГОНБАЯР 2. Сэнгэдаагийн ЖАРГАЛСАЙХАН, Бавуудоржийн БАЯНЖАРГАЛ 3. Алтангэрэлийн ЭРДЭНЭТӨГС, Алтангэрэлийн БОЛОРМАА "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ"-аар 1. Мөнхсаруулын БЯМБАСҮХ “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН”-аар 1. Дайрийн МӨНХЖАРГАЛ “СУМЫН МЯНГАТ МАЛЧИН ӨРХ”-өөр 1. Оюунчимэгийн ОТГОНБАТ 2. Цэндсүрэнгийн ИДЭР, Дашдоржийн ОТГОНЧИМЭГ 3. Гүнсэнмоломын СҮХТӨМӨР, Гунгаагийн ЭНХТУЯА 4. Юндэндоржийн.ЦОЛМОНБААТАР, Содномпунцагийн БЯМБАДОЛГОР 5. Ням-Очирын БАТТУЛГА, Цоодолын ОТГОНЖАРГАЛ 6. Доржпүрэвийн.БАТЖАРГАЛ, Жанчивын ОЮУНЧИМЭГ 7. Баярмагнайгийн ДАШДАВАА, Монхорын НАНДИНЦЭЦЭГ 8. Хөнхөрийн ЭНХБАЯР, Лхагвын ПҮРЭВ 9. Сүрэнхорын ДОНДОВ,Бямбажаргалын ДЭЛГЭРДАЛАЙ 10. Цэрэндогоогийн НЯМЦЭРЭН, Дэмбэрэлийн ТӨМӨРЧУЛУУН 11. Алтангэрэлийн БАТБОЛД, Батжаргалын СОСОРБУРАМ 12. Сэнгэдаагийн ЖАРГАЛСАЙХАН Бавуудоржийн БАЯНЖАРГАЛ нартаа баяр хүргэе.

СУМЫН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ХААГЧ, ИРГЭДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Сар шинийн баярыг тохиолдуулан 2022 онд үйл ажиллагаа, амжилт бүтээлээрээ баг хамт олноо тэргүүлж ажилласан байгууллага, албан хаагчид, иргэдээ шагнаж урамшууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Засаг дарга М.Баярсүх, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Загдхорол, Засаг даргын орлогч Л.Золжаргал нар оролцож 2022 оны шилдгүүддээ шагнаж, урам өгсөн юм. АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ - Ч. Лхамжав/Өндөр настан/ - О.Улаанхүү / Улсын бүртгэлийн байцаагч/ АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ - Ба. Баярмаа / ЗДТГ-ын нярав/ АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙН ТЭМДЭГ - Н.Балдан /1-р багийн малчин/ - Р.Сэнгэравдан /ЗЭТБИЭСДИ ХХК-ны захирал/ - Ш.Алтангэрэл / Ахмад настан/ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ - Ё. Нэргүй / Эрүүл мэндийн төвийн галч/ - Б.Баттогтох /ЗДТГ-ын ХАА хариуцсан мэргэжилтэн, БО/ - М.Цэрэнчунт / ЕБСургуулийн сурагч/ -Б.Гэрэл-Од / ЕБСургуулийн сурагч/ СУМЫН ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН - Сумын Засаг даргын тамгын газар СУМЫН ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ - Х.Оюунчимэг / Нийгмийн даатгалын байцаагч/ - Ч.Даариймаа / ЕБСургуулийн багш/ СУМЫН ТЭРГҮҮНИЙ АХМАД - Б. Байгальмаа /Малчин/ СУМЫН ТЭРГҮҮНИЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ - С.Жаргалсайхан, Д.Отгонмаам /Ширээс хоршоо/ СУМЫН ТЭРГҮҮНИЙ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, САЙН МАЛЧИН - Д.Уламбаяр, Х.Ганпүрэв СУМЫН ТЭРГҮҮНИЙ СПОРТЫН АВЬЯАСТАН - Н.Базаррагчаа /Эрүүл мэндийн төвийн сувилагч/ СУМЫН ТЭРГҮҮНИЙ УРЛАГ, СОЁЛЫН АЖИЛТАН - С.Оюунтуяа /Соёлын төвийн номын санч/ СУМЫН ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ - Б.Сармандах / ЗДТГ-ын Архив бичиг хэргийн ажилтан/ СУМЫН ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ - Д.Шүрэнцэцэг / ЕБСургуулийн сурагч/ тус тус шагнагдлаа. Үйл ажиллагаа сар шинийн нийтийн золголтоор үргэлжилсэн юм.

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

"Малчдын нэг өдөр" өдөрлөг арга хэмжээ 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь Сумын Засаг дарга М.Баярсүхийн мэндчилгээгээр эхэлсэн юм. Арга хэмжээний үеэр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат малчид иргэддээ 2023 онд хэрэгжих хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон орон нутагтаа малчдыгаа дэмжих бодлогын талаар танилцуулан Сумын түүхт 100 жилд 10.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Амжилт бүтээл гаргасан малчдаа Аймгийн Засаг даргын болон сум орон нутгийн шагналуудаар шагнаж урамшуулсан юм. Шагналыг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Сумын Засаг дарга М.Баярсүх, Аймгийн нутгийн зөвлөлийн дарга Н.Эрдэнэ-Очир нар гардуулж нийт малчдадаа амжилт хүслээ.

"ДУУНД МӨНХӨРСӨН НУТАГ" ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сум байгуулагдсаны 100 жилийн түүхт ойг угтсан “Улаанбаатар хот дахь Дэлгэрцогт сумын нутгийн зөвлөл”-өөс зохион байгуулж буй цуврал эхний арга хэмжээ болох Морин хуур наадмын Тэргүүн шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөрийн “Дуунд мөнхөрсөн нутаг” хүндэтгэлийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тоглолтод МУГЖ Ц.Чулуунцэцэг, МУГЖ Г.Энхжаргал, СТА Ц.Отгонцэцэг, СТА Х.Эрдэнэцэцэг, СТА Д.Ариунболд, СТА Б.Сайнтөмөр, СТА Л.Нарангэрэл, СТА А.Давааням, СТА П.Цолмонтөгс, СТА Б.Туваансүрэн, СТА Энхзаяа, Дэлгэрцогт, Дэрэн сумын ардын авьяастнууд, Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ -ийн гишүүн яруу найрагч А.Лхагва, Г.Сэр -Одын нэрэмжит шагналт, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч О.Гончигсүрэн Урилгаар: Дэлгэрцогт сумын уугуул Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл МУ -ын гавьяат багш Пүрэвдорж Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даариймаа, Техникийн ухааны доктор, Дундговь ассоциацийн тэргүүн Т.Цэрэнпүрэв, Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Эрдэнэ -Очир, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлийн гишүүн, БТА яруу найрагч Н.Майхүү нар оролцлоо.

"МАНЛАЙ ХАРЦАГА Л.ПҮРЭВЖАВТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сумын уугуул Монгол Улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай, Манлай харцага Л.ПҮРЭВЖАВ-Т хүндэтгэл үзүүлэх сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр Сумын ИТХ-ын дарга П.Түвшинсайхан, Засаг дарга М.Баярсүх, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Зандраабодь, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Эрдэнэ-Очир нар Манлай харцага Л.Пүрэвжавт хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ. Тус хүндэтгэлийн барилдаанд Баянхонгор, Архангай, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Дундговь, Сэлэнгэ аймгийн 32 бөх оролцож байгаагаас Залуу бөх 7, Сумын начин 1, Сумын заан 24 оролцсоноос Увс аймгийн Өлгий сумын харьяат Сумын заан Х.Отгонбаяр түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Сумын Заан Н.Амгаланбаатар үзүүрлээд байна. Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат Сумын Заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат Сумын Заан Ц.Отгон нар тус тус шөвгөрөөд байна.

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сум байгуулагдсаны 100 жилийн түүхт ойг угтсан“Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл”-өөс зохион байгуулж буй цуврал арга хэмжээний нэг Дэлгэрцогт сумын уугуул, Монгол Улсын хүний гавьяат эмч Я.Дашпагма тэргүүтэй нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг "Малчдын нэг өдөр" буюу 2023 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Үзлэгээр: Зүрх судас- Ө.Цолмон /МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй / Мэс засал- Ц.Нармандах /МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны магистр, клиникийн профессор зөвлөх зэрэгтэй/ Дотор-Н.Бира /МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор, зөвлөх зэрэгтэй / Эмэгтэйчүүд- Я.Дашпагма /МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй / Мэдрэл- А.Товуудорж /АУ-ны доктор, профессор зөвлөх зэрэгтэй/ . Уламжлалт- С.Хишигжаргал / АУ-ны доктор, профессор зөвлөх зэрэгтэй / Дотоод шүүрэл- С.Сайнбилэг /АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй / Нүд- Д.Батжаргал /АУ-ны магистр, клиникийн профессор, ахлах зэрэгтэй / Хүүхэд- С.Эрдэнэчимэг /Ахлах зэрэгтэй хүүхдийн эмч/. Дүрс оношилгоо - Д.Энхжаргал /АУ-ны магистр, ахлах зэрэгтэй дүрс оношилгооны эмч/ нар эрүүл мэндийн үзлэг хийж, заавар зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа. Хамтран дэмжин ажилласан нутгийн зөвлөлийхөндөө нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол улсын зөвлөх багш, АБТА, Монголын математикийн багш нарын олимпиадын анхны аварга “ Шашки ” сэтгүүлийн даамны бодлого бодолтын олон улсын уралдааны хошой аварга Л.Цэрэнбямба агсны нэрэмжит Дундговь аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамны өсвөр үеийн тэмцээн зохион байгуулагдлаа. Монголын хүүхдийн спортын 7-р их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй тус тэмцээн 5 насны ангиллаар нийт 160 тамирчдын дунд зохион байгуулагдсан ба 7-8 насны ангилалд 2а ангийн сурагч Д.Энхцэцэг дэд байр, 9-10 насны ангилалд 4а ангийн сурагч З.Ивээл дэд байр, 11-13 насны ангилалд 7а ангийн сурагч Д.Одгэрэл дэд байрыг тус тус эзлээд байна. Тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ улам их амжилт хүсье. Тус тэмцээнд оролцох оролцоог хангасан Монголын даамны холбооны тэргүүн Ц.Эрдэмбилэг багшдаа нийт иргэдийнхээ өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.

СУМЫН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Сумын Засаг даргын 2023 оны А/11 тоот захирамжаар томилогдсон Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл хуралдаж 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Тус зөвлөл нь 2023 оны хүрээнд олон нийтийг хамарсан 14 ажлыг төлөвлөсөн ба Сумын 100 жилийн ойн арга хэмжээтэй уялдуулж Үндэсний спорт, оюуны спортыг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Салбар зөвлөлтэй хамтран ажиллах нь хэн бүхэнд нээлттэй тул та доорх дугаарт холбогдоорой. Харилцах дугаар: 96595996

1994-2008 ОНЫ ТӨГСӨГЧДИЙН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж тус сумын ЕБСургуулийг 1994-2008 онд төгссөн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шилжин явах цомын төлөөх "Гар бөмбөг"-ийн тэмцээн 2023 оны 04 сарын 01-02 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 12 багийн 200 гаруй төгсөгчид оролцсон ба 3-р байранд: С.Хонгорзул багштай 42-р төгсөлтийн баг тамирчид 2-р байранд: Ж.Аюуш, Ю.Дашдорж багштай 36-р төгсөлтийн баг тамирчид 1-р байранд: Б.Лхагва, Б.Батсайхан багштай 39-р төгсөлтийн баг тамирчид тус тус шалгарч "Шилжин явах цом"-оор шагнагдаад байна. Энэ удаагийн спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулж, оролцоог хангасан Н.Рэгзэдмаа багштай 31 дүгээр төгсөлтийн хамт олондоо болон Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, БТСОТБЗөвлөл, тэмцээнийг лайваар шууд хүргэсэн Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн идэвхтэн гишүүддээ баярлаж, талархсанаа илэрхийлье. Та бүхний нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх их үйлсэд нь улам их амжилт хүсье

МАЛЧИДТАЙГАА УУЛЗАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2023 оны 04 сарын 06-21 ний өдрүүдэд Баянбулаг, Цахиурт, Дэлгэр-Эмт багт ажиллаж, малчид иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэн, санал хүсэлтийг сонсож ажиллалаа. Ажлын хүрээнд: 1. Отор нүүдлийн айлуудад 2023 оны 04 сарын 15 ны дотор бэлчээр чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж, тус хугацаанд отрын айлууд болон орон нутгийн малчдыг хороо бууцаа цэвэрлэх, малын сэг зэмээ зориулалтын хогийн цэгт / Хөх толгой/ төвлөрүүлэх чиглэлийг хүргүүллээ. 2. Бод мал / Адуу /-г отрын бүс нутагруу гаргах бэлчээр чөлөөлөх талаар мэдэгдэл хүргэсэн. 3. Сумын 100 жилийн ойн хандив бүрдүүлэлтийг 2023 оны 05 сарын 01 ний дотор албан ёсны дансанд төвлөрүүлэх мэдээллийг хүргэж, "Өрх бүр 100 жилдээ 100.000" хандивын аяныг өрнүүлж, хамтран ажиллах 4. Сумын 100 жилийн ойн номонд орох материалыг 2023 оны 04 сарын 20 ны дотор хүлээн авах, мэдээлэл хүргэсэн 5. Төлийн урьдчилсан мэдээ авч ажилласан 6. Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны санал асуулгыг цаасаар авч ажиллалаа. 7. Байгаль орчинтой зүй зохисгүй харьцаж, хогоо зориулалтын бус газар хаяж байгаа иргэдэд зохих журмын дагуу хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ 8. Малын хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар мэдээ мэдээллээр хангалаа. 9. Техникийн хяналтын үзлэгийг 2023 оны 04 сарын 24-26 ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан иргэдэд мэдээлэл хүргэх, тээврийн хэрэгслийн тооллого бүртгэлдээ идэвхтэй хамрагдах, ашиглахгүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах талаар мэдээлэл хүргэлээ. 10. Сумын ОНХС-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан мэдээлэл / малын тоо толгойн албан татварын орлого/-ын зарцуулалтын мэдээллийг малчид, иргэдэд хүргэн, 2023 оны татварын орлогыг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг мэдээллийг хүргэн ажиллалаа.

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 2023 ОНЫ 04 САРЫН 24-26-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА.

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, техникийн хяналтын үзлэг 2023 оны 04 сарын 24-27 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тул иргэд ашиглагдахгүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах, өөрийн нэр дээр шилжүүлэх, үзлэг оношилгоондоо биечлэн авчирч хамруулна уу.

ЗАСАГ ДАРГА М.БАЯРСҮХ СУМЫН ТӨВИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын 100 жилийн ойг угтан Сумын Засаг дарга М.Баярсүх, Засаг даргын орлогч Л.Золжаргал, ЗДТГ-ын дарга С.Нарантунгалаг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Загдхорол нар иргэддээ цаг үеийн мэдээллийг хүргэж, санал хүсэлтийг сонслоо.

"БИДНИЙ НУТАГ ДЭЛГЭРЦОГТ" ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлгэрцогт сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан "Бидний нутаг Дэлгэрцогт" хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны 05 сарын 04 ний өдөр Улаанбаатар хот "Жавхлант" ресторанд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг сумын ЗДТГ-аас зохион байгуулсан ба арга хэмжээнд 100 гаруй зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан тус сумын уугуул Ж. Алтанхуяг захиралтай "Жавхлант" рестораны хамт олон, Аймгийн ТХДЖТеатрын Дэлгэрцогт сумаар овоглосон дуучид, уран бүтээлчид болон хүндэтгэл үзүүлэн ирсэн нутгийн ахмад буурлууд, ахан дүүс, анги хамт олон, ААНбайгууллагуудын удирдлагууд та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж, НУТГАА ГЭСЭН ЧИН СЭТГЭЛД нь талархсанаа дахин дахин илэрхийлье. Мөн хандивын аянд нэгдэн үргэлж дэмжин ажилласаар байгаа нутгийн ахан дүүсдээ нийт иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье. Хандив өргөх данс: 5456105180 /Бидний нутаг Дэлгэрцогт/ Хандивын талаарх мэдээллийг цувралаар хүргэсээр байх болно

НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ, УСАЛГААГ ДУСЛЫН СИСТЕМЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг багасгах, орон нутагт ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Аймгийн Засаг даргын "Дундговио ногооруулъя" дэд хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний яамтай хамтран орон нутагт 1000 мод шинээр тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүллээ. Усалгаа, арчилгааг тогтмолжуулах үүднээс дуслын системээр усалгааг шийдвэрлүүлж, төслийн багтай хамтран ажиллаж байна.

“НУТГАА ЗОРЬЁ, СПОРТООР НӨХӨРЛӨЕ” 5 ТӨРӨЛТ СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, оролцоог хангасан Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, Сумын Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөлийн идэвхтэн гишүүддээ нийт иргэдийнхээ өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АЛБАН ХААГЧДЫНХАА САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСОЖ АЖИЛЛАЛАА.

Сумын Засаг дарга М.Баярсүх, Засаг даргын орлогч Л.Золжаргал нар ЕБСургуулийн ажилтан албан хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож, холбогдох чиглэлийг хүргүүлж ажиллалаа. 1. Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх, сурлагын ахиц гаргахад багш, сурагч, эцэг эхийн хамтын үүрэг оролцоог нэмэгдүүлэх. 2. Багш, ажилчид, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас барьж буй бодлогын талаар танилцуулан, төсөл хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, хамтран ажиллах. 3. Сургалтын чанарт анхаарч судлагдахуун нэг бүрийн амжилтыг ахиулах 4. Байгууллагатаа хөгжих, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн арга ажиллагааг тогтмол зохион байгуулах, өөрсдийгөө дайчлах, суралцах. 5. Урамшуулал, хариуцлагын тогтолцоог байгууллагатаа зөв хослуулан хэрэгжүүлэх. 6. Аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан Хүүхэд хамгааллын баг, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах. 7. Сургууль, Эрүүл мэндийн төвийн 100 жилийн ой 2024 онд тохиох болсонтой холбогдуулан хийгдэх ажлын төлөвлөгөө гарган батлах, хамтран ажиллах зэрэг чиглэлийг хүргүүлэн ажиллалаа. Мөн багш ажилчдын тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, холбогдох хөрөнгө санхүүжилт болон тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд байна.

МАЛЧИДТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАА

Мал эмнэлгийн тасгийн дарга Д.Наранцэцэг, Цахиурт багийн Засаг дарга Г.Сосорбурам, малын эмч Даваацэрэн нар хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан өнгөрсөн 7 хоногт Цахиурт багийн 11 малчин өрхтэй хорио цээрийн үед малчдыг малын хариуллага маллагаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүн малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар хариуцлагын гэрээ байгуулж халдварт өвчний талаарх сэрэмжлүүлэг гарын авлага материал тарааж мэдээ мэдээлэл өгч ажиллаа. Одоогийн байдлаар малын өвчлөл нэмэгдээгүй, өвчтэй 90 хониноос 84 нь өвчний шинж тэмдэг бүдгэрсэн мэдээтэй байна.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮД ХУРАЛДАЖ 2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЭН БАТЛУУЛЛАА

Сумын Засаг даргын дэргэдэх Хүүхэд хамгааллын хамтарсан баг, ХАБЭА-н салбар зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон тооны бус зөвлөл, Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, Сумын Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл, Хэлний бодлогын зөвлөлүүд хуралдаж 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, батлууллаа.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Сумын Засаг даргын зөвлөл 84.6% ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлээд байна. 1. Сумын Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн 2025 онд хэрэгжих төсөл, хөтөлбөр арга хэмжээний үндсэн чиглэлийг батлах. 2. Сумын тэргүүний 9 алдартан болон шагналд тодорхойлсон иргэдийн материалыг холбогдох журмын дагуу хэлэлцэн батлах. 3. Өрх тусгаарлахаар хүсэлт гаргасан иргэдийн материалыг хэлэлцэн батлах. 4. Сумын Засаг даргын нөөц сангийн 2023 оны тайланг сонсож, 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн батлах 5. Сумын Мал хамгаалах сан, Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-ийн төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн өвс, тэжээлийн олголтын хугацааг тогтоох, хөнгөлөлттэй үнээр олгох эсэхийг хэлэлцэн шийдвэрлээд байна.

"ТАЛ НУТГИЙН ТАНСАГ АГААР" ЦАСНЫ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оныг "Хүүхэд, гэр бүл хөгжил хамгаалал"-ын жил болгон зарласантай холбогдуулан Сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал зөвлөлүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд 2024 онд төлөвлөсөн зөвлөлийн ажлуудаа танилцуулан, орон нутгийнхаа иргэд, хүүхэд багачуудын эрүүл мэнд дархлааг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Тал нутгийн тансаг агаар” цасны баярыг ЕБСургуулийн эцэг эх, 4-9- р ангийн сурагчдын дунд 2024 оны 02 сарын 03 ны Бямба гаригт "Алтан загас" уулынхаа энгэрт зохион байгуулахаар болоод байна. Тус үйл ажиллагааны төсөв санхүүжилтийг сумын Засаг дарга М.Баярсүх шийдвэрлэсэн ба удирдамж маргаашаас албажих юм. Зохион байгуулагчаар сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөл, Сумын биеийн тамир спортын орон тооны бус зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг хамтран ажиллана. Хүүхэддээ цаг гарган, эрүүл агаарт дархлааг нь дэмжицгээе эцэг, эхчүүдээ..

ИРГЭДИЙГ СУРГАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

Орон нутгийнхаа иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор албан хаагч, иргэдийн дунд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулгыг таниулах сургалтыг Нийгмийн даатгалын байцаагч Х.Оюунчимэг, Хүүхэд хамгаалал, Хамтарсан багийн үйл ажиллагаа, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь сургалтыг Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Билэг-Ариун нар хамтран зохион байгууллаа. Сургалтын дараа мэдлэг бататгах сорилыг авч ажилласан нь сургалтыг илүү үр дүнтэй, бүтээлч болгож чадлаа. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БАГ

ТӨВ ЗАМ ДАГУУХ ЦАС ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Зам тээврийн осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сумын цагдаагийн хэсэгтэй хамтран төв зам дагуух цасыг арилгах ажил, иргэд, залуучуудын оролцоотой хийгдэж байна. Тус ажлыг Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн залуучууд санаачилсан ба орон нутгийнхаа аж ахуй нэгж байгууллага, иргэдээ тус ажилд нэгдэхийг уриалсан юм. Зам дээр ажиллаж байгаа иргэдийнхээ аюулгүй ажиллагааг хангасан сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Азжаргал, цагдаа Э.Лүндээжанцан нар болон ажлыг санаачилсан залуучууд, оролцсон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2024 ОНД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАГДЛАА.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын салбар хороо хуралдаж 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 85.6 % ийн ирцтэй хэлэлцлээ.

"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ДЭЛГЭРЦОГТ" 4 САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Орон нутгийнхаа иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг иргэдийн оролцоотой багасгах зорилготой “Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт” 4 сарын аяныг төрийн байгууллагууд, ААН, гудамж хороолол, өрхүүдийн дунд зохион байгуулахаар удирдамжийг боловсруулж, хэсгийн ахлагч нарынхаа санал хүсэлтийг тусгаад байна. Тус аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ нь Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн 2024 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нэг бөгөөд 2023 оны Сумын "Тэргүүний хамт олон" Ахмадын хороотойгоо хамтран ажиллаж буй анхны ажлуудын нэг юм.Санал санаачилгыг дэмжин хүрэлцэн ирсэн идэвх зүтгэлтэй нийтХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн шинэчлэл, түүний хэрэгжилтийг хангуулах зорилгын доор сумын төрийн байгууллагын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүд, байгууллагын удирдлагуудын дунд 8 цагийн багц сургалтыг Сумын ХАБЭА салбар зөвлөл Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтыг Аймгийн ҮЭХ-ны дарга, Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүн ХАБЭА-н сургагч багш Б. Мөнхчулуун болон сургагч багш нар дараах чиглэлээр сургалт явууллаа.

1. Хөдөлмөрийн сайдын А/114 тушаалын хэрэгжилт, ХАБЭА-н зөвлөлийн ажиллах чиг үүрэг,уялдаа холбоо, зөвлөлийн санхүүжилт

2. Ажлын байранд ХАБЭА-н шаардлагын мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх нь

3. Хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэх арга зам

4. Эрсдэлийн менежментийн тухай ойлголт, ажлын байрны аюулыг илрүүлэх, үнэлэх арга, урьдчилан сэргийлэлтийн зарчим

5. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж /ХС-ын А/295 аргачилсан зөвлөмж/

6. "Эрүүл – Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах журам ” ХС-ын А/64 тушаал /

7. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын хэрэгжилт

8. ҮО, МШӨ, ХХ-ын тухай ойлголт, урьдчилан сэргийлэлт, комиссын ажиллах чиг үүрэг

9. ҮО ХХ-ын шалтгааныг шинжлэх арга зүй, ослыг судалж акт тогтоох

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ДЭЛГЭРЦОГТ"-4 САРЫН УРАЛДААНТ АЯН ЭХЭЛЛЭЭ

       Сумын Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй "Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт" 4 сарын аян эхэллээ. Сумынхаа нийт ААН, байгууллагууд, гудамж хороолол, иргэд та бүхнийг уралдаант аянд нэгдэхийг УРИАЛЖ байна. Хугацаа: 2024.02.20-2024.06.10Шалгаруулалтад: Албан байгууллага, аж ахуй нэгж-1, Гудамж хороолол-1, Айл өрх-1 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж- Албан байгууллага, аж ахуй нэгжийг-300.000 төгрөг- Гудамж хорооллыг – 300.000 төгрөг- Айл өрхийг-100.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна."Энэ миний хог биш" гэж хандахаас илүү "Энэ бидний амьдарч буй орчин" гэж хандаарай.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ

"ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ДЭЛГЭРЦОГТ"-4 САРЫН УРАЛДААНТ АЯНЫ УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦААРАЙ

Хугацаа: 2024.02.20-2024.06.10 СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ

“ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААН

Хугацаа: 2024.02.25-2024.05.25 Хамрагдах хүрээ: Бүх төрийн байгууллагууд, ААН байгууллагууд СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ ДАХИН ХИЙГДЭЖ БАЙНА

    Сумын Мал хамгаалах сангийн санхүүжилтээр 1660ш ногоон тэжээл аюулгүй нөөцөд төвлөрүүлэх ажил дахин хийгдэж байна. Аймгийн Засаг даргын аюулгүй нөөцөөс 450ш өвс, 100 шуудай тэжээл мөн өнөөдөр төвлөрүүлэх ажил хийгдэнэ.Сумын мал хамгаалах сангаас 1500 боодол өвс, 1300 боодол ногоон тэжээл, 504 шуудай хэвгийг, УОК-ийн 634 шуудай хивэг, 836ш долоолц, 300ш витаминыг сумын хэмжээний малчин мал бүхий 415 өрхөд хүргүүлэх ажлыг сар шинийн өмнө зохион байгуулсныг дуулгах нь зүйтэй юм.Цаг зудын хүндрэлтэй энэ үед малчдадаа чин сэтгэлийн халуун гараа сунган ажиллаж байгаа нийт албан хаагчид, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ХОГИЙН ЦЭГТ ЗАМ ГАРГАХ, ХОГ ШУУХ АЖИЛ ДАХИН ХИЙГДЛЭЭ

         Хогийн цэгийн орох, гарах хаалганы цасыг хусаж зам гаргасан тул гадна талбайд малын сэг зэмээ асгахгүй, дотор зориулалтын цэгт асгахыг нийт малчид, иргэддээ уриалж байна.

"ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА" ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

       Сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Билэг-Ариун, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Азжаргал, эцэг эхийн төлөөлөл Г.Дэжидсүрэн нар хүүхдүүдийн сурч боловсрох орчны аюулгүй байдал, албан хаагчдын ажиллах нөхцөлийн аюулгүй байдалд явцын хяналт хийж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж хүргүүлэн ажиллалаа. Ажлын хүрээнд "Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага" шалгаруулах болзолт уралдааны удирдамж, шалгаруулах болзлыг дахин танилцуулж мэдээллээр хангасан юм.

СУМЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ

СУМЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ


“ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГА БА ЦАХИМ ШИНЭЧЛЭЛ” ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Энэ оноос эхлэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгах саналыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ээр төлөвлөхөд сумдууд анхан шатанд төлөвлөхөөр журамласан. Иймд Сангийн яамнаас “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба цахим шинэчлэл” чадавх бэхжүүлэх цахим сургалтыг сумдын төлөвлөлт хариуцсан ажилтнуудад өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад 15 сумын 20 албан хаагч оролцов. Энэ үеэр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газраас сумдын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан ажилтнуудыг зөөврийн компьютероор хангасныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гардуулан өглөө.Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг сайжруулах, олон нийтийн оролцоог бий болгож, хүртээмжтэй байх зорилтын хүрээнд 2023 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн саналд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд иргэдийн саналыг авч эхэлсэн юм. Иргэд, олон нийт та бүхэн 2024 оны 3-р сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ийн “төсвийн хөрөнгө оруулалт”, “publicinvestment” гэсэн аппликейшнээр дамжуулан өөрийн харьяа нутаг дэвсгэртээ 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төслийн саналаа ирүүлнэ үү.

НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ 2024 ОНЫ 04 САРЫН 04 БУЮУ ПҮРЭВ ГАРИГТ БОЛНО

       "Хоггүй цэвэрхэн Дэлгэрцогт" аяны хүрээнд сумын төвийн нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх нийтийн цэвэрлэгээ 2024 оны 04 сарын 04 ний Пүрэв гаригт 15:00 цагт зохион байгуулагдах тул ААН байгууллагын албан хаагчид, иргэдийг нийтийн цэвэрлэгээндээ өргөнөөр оролцохыг уриалж байна.Нийтийн цэвэрлэгээ эхлэхээс өмнөх өдрүүдэд айл өрхүүд гудамж хорооллын ойр орчноо цэвэрлэж, хийсэж бутрахаас сэргийлэн хашаандаа хогоо төвлөрүүлэн ачилтанд бэлтгэхэд анхаарна уу.

ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН ДЭЛГЭРЦОГТЫН ТӨЛӨӨ БҮГД ОРОЛЦООТОЙ БАЙЦГААЯ

МЭДЭГДЭЛ