Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Шилэн төсөв

2023 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭ БАТЛАГДЛАА

Сумын ИТХ-ын 2022 оны 12 сарын 19 ний өдрийн 31 тоот тогтоолоор 2023 онд сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээний жагсаалт батлагдлаа. Шилжих хөрөнгө оруулалт 1, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 2, малын тоо толгойн албан татвараар хэрэгжүүлэх 6 нийт 9 төсөл хөтөлбөр арга хэмжээ 2023 онд хэрэгжих юм. 2023 онд ОНХС-аас санхүүжих 129.232.900 төгрөг, Малын тоо толгойн албан татвараас санхүүжих 69.585.200, 2022 оны үлдэгдлээс санхүүжих 8.084.400 байна. нийт 206.902.500 төгрөгийн хөрөнгө оруулалтыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлээд байна.

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

2022 онд Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгаа иргэд олон нийтэд нээлттэй танилцууллаа.

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД 31 Т, АЙМАГТАА ТЭРГҮҮЛЛЭЭ

МУ-ын 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2021-2022 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд хийгдсэн нэгдсэн үнэлгээгээр 86% үзүүлэлт үзүүлж, 330 сумаас 31-р байр, аймгийн 15 сумаас 1-р байрт орлоо. 2019-2020 оны ОНХС-ийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр тус сум 48% ийн үзүүлэлттэй шалгагдаж урамшуулалгүй үлдэж байсан бол 2021-2022 онд 38% иар амжилтаа ахиулж чадлаа.

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2023 ОНД ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

"НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТ"-ЫН АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА.

Төсөл арга хэмжээ: Нийтийн биеийн тамирын хүрээлэнгийн байгууламж, тохижилт Захиалагч: Дэлгэрцогт сумын ЗДТГ Санхүүгийн эх үүсвэр: Сумын Орон нутгийн хөгжлийн сан Нийт төсөвт өртөг: 119.232.900 ХАА-ны мөрдөх журам: Нээлттэй тендер шалгаруулалт Тендерийг 2023 оны 03 -р сарын 30 -ны өдрийн 14 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 -р сарын 30 -ны өдрийн 14 цаг 00 минут-т зохион байгуулна. Та доорх линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1677557135954#

ОНХС- ИЙН УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМД МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Орон нутгийн хөгжлийн сангийн баримтыг удирдлагын мэдээллийн системд оруулах, тулгах сургалтыг Тогтвортой амьжиргаа-3 төслөөс зохион байгууллаа. Тус сургалтад сумын Засаг даргын орлогч Л.Золжаргал хамрагдлаа

МАЛЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"Малчдын нэг өдөр" өдөрлөг арга хэмжээний сургалт, үйл ажиллагааны санхүүжилтийг Сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар зохион байгууллаа. "Малчдад зориулсан сургалт сурталчилгаа" төсөл арга хэмжээг "Бэлчээр хадлан судлалын нийгэмлэг" ТББ-аар гүйцэтгүүллээ. Сургалтын чиглэл: - “Бэлчээр зохистой ашиглах, сайжруулах аргууд” - “Малын тэжээл бэлтгэх, үйлдвэр угсааг сайжруулах аргууд” - “Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд” - “Үлийн цагаан оготны өсөлт хөгжил, тэмцэх аргууд” зэрэг сэдвийн хүрээнд ХААИС-ийн багш доктор профессор Ж.Ундармаа, доктор профессор Д.Лхагважав, доктор профессор Б.Пүрэвцэрэн, доктор профессор Д.Цэвээндорж нар зөвлөн тусалж, мэдээллээр хангалаа. Мөн Анагаах ухааны доктор профессор, ЭМШУИС-ийн багш С.Наранчимэг малчдад эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

"НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТ"-ЫН АЖЛЫН ТЕНДЕР НЭЭГДЭХЭД 23 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Төсөл арга хэмжээ: Нийтийн биеийн тамирын хүрээлэнгийн байгууламж, тохижилт Захиалагч: Дэлгэрцогт сумын ЗДТГ Санхүүгийн эх үүсвэр: Сумын Орон нутгийн хөгжлийн сан Нийт төсөвт өртөг: 119.232.900 ХАА-ны мөрдөх журам: Нээлттэй тендер шалгаруулалт Тендерийг 2023 оны 03 -р сарын 30 -ны өдрийн 14 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 -р сарын 30 -ны өдрийн 14 цаг 00 минут-т зохион байгуулна.

СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР МАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ /МАЛ ҮРЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ/ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Малын чанарыг сайжруулах / мал үржлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах/ сургалт, хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, ХААИС-ийн эрдэмтэн багш нар, Аймгийн ИТХ, ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Малын чанарыг сайжруулах / мал үржлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах/-д сумын ОНХС / Малын тоо толгойн албан татварын орлогоос 2.000.000 төгрөгийн санхүүжилтийг зарцуулаад байна.

ХОРТОН МЭРГЭЧИДТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

Төсөл арга хэмжээ: Хортон мэргэчидтэй тэмцэх ажил Захиалагч: Дэлгэрцогт сумын ЗДТГ Санхүүгийн эх үүсвэр: Сумын Орон нутгийн хөгжлийн сан /Малын тоо толгойн албан татварын орлого/ Нийт төсөвт өртөг: 30.000.000 ХАА-ны мөрдөх журам: Нээлттэй тендер шалгаруулалт Тендерийг 2023 оны 04 -р сарын 18 -ны өдрийн 14 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 -р сарын 18 -ны өдрийн 14 цаг 30 минут-т зохион байгуулна.

ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ.

2024 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар эхэлж байна. Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:

ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНААР ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ?

2024 онд ОНХС-аар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад цахим санал өгөхдөө "ОНХС" http://onelink.to/t5g679 апп-ийг утсандаа суулгаад дараах зааврын дагуу саналаа өгнө. Иргэн хэдэн ч санал бичиж болох бөгөөд харин гагцхүү нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.

БОДИТООР ОРОЛЦЪЁ

Та 2024 онд ОНХС-ийн санхүүжилтээр юу хийлгэхийг хүсэж байна вэ? Тэдгээр саналуудаа "ОНХС" гар утасны аппликейшн http://onelink.to/t5g679 татаж суулгаад яг одоо өгөөрэй. ОНХС-ийн цахим санал асуулга 6 дугаар сарын 15 хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

Сумын 100 жилийн ойн хүрээнд Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 118.222.281 төгрөгийн санхүүжилтээр "Нийтийн биеийн тамирын хүрээлэнгийн байгууламж, тохижилт"-ын ажлыг "Итгэлт төмөр хэлхээ" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний дагуу 2023 оны 06 сарын 05 ны дотор ашиглалтад хүлээн авна. Зураг төсвийг: Классик хаус ХХК боловсруулсан

ХОРТОН МЭРГЭЧИДТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

Төсөл арга хэмжээ: Хортон мэргэчидтэй тэмцэх ажил Захиалагч: Дэлгэрцогт сумын ЗДТГ Санхүүгийн эх үүсвэр: Сумын Орон нутгийн хөгжлийн сан /Малын тоо толгойн албан татварын орлого/ Нийт төсөвт өртөг: 30.000.000 ХАА-ны мөрдөх журам: Харьцуулалтын арга Тендерийг 2023 оны 05 -р сарын 11 -ний өдрийн 14 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 -р сарын 11 -ний өдрийн 14 цаг 30 минут-т зохион байгуулна.

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫН ХҮРЭЭЛЭНГИЙН БАЙГУУЛАМЖ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Сумын 100 жилийн ойн хүрээнд Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 118.222.281 төгрөгийн санхүүжилтээр 700 хүний суудал бүхий "Нийтийн биеийн тамирын хүрээлэнгийн байгууламж, тохижилт"-ын ажлыг "Итгэлт төмөр хэлхээ" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Ажлын явц: Төв асрыг буулгаж, талбай чөлөөлсөн, асар, суудлын холбоос төмрийг гагнах гагнуурын ажил хийгдэж байна. Гэрээний дагуу 2023 оны 06 сарын 15 ны дотор ашиглалтад хүлээн авна. Зураг төсвийг: Классик хаус ХХК боловсруулсан

ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ.

2024 онд Сумын ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг цахимаар авч байна. Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд: