Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүүхдийн цэцэрлэг
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүүхдийн цэцэрлэг байгуулах
шийдвэрийг 1957.05 сард аймгийн гүйцэтгэх захиргааны шийдвэрээр
Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийг түшиглэж бага сургуулийн хуучин байранд
улсын төсөв бүхий 25 хүүхэд 5 ажилтантайгаар хуучин Дэлгэрцогт уулын
хошууны Тамгын газар , нэгдлийн конторын барилгад байгуулагдан анхны
эрхлэгчээр Ц.Авирмэд үүсгэн байгуулж хүмүүжүүлэгчээр Даранбүд,
тогоочоор Бадамгарав, асрагч С.Аюурзана, угаагч Үрчгэр, тэрэгчин Шарав нар тулгын
чулуу тавилцсан анхдагчид билээ.
Дараа нь 1959 онд 50 хүүхэдтэй 2 бүлэгтэй 9 ажилчинтай , 1964 онд 75 хүүхэд 13 багш
ажилтантай болж өргөжин тэр үед Хандсүрэн, Должин нар ажиллаж үйл ажиллагаа нь
жигдэрсэн юм. Анх 1962 оноос мэргэжлийн хүмүүжүүлэгч багшаар С.Нүрмаа, сургууль
төгсөн ирж ажиллаж асрагч багшаар Т. Цэвээн нар шинэ сургалтын программаар хичээл
заах болсон. Тухайн үед эрхлэгч Ц.Авирмэд нь Дундговь аймгийн орон нутгийг судлах
музеэд ажиллах болж У.Замбал эрхлэгчээр 1962-1967 онуудад ажиллаж эхэлсэн. 1968
онд эрхлэгчээр Долгор томилогдон Л.Бадам , Б.Содномцог нар мэргэжлийн сургууль
төгсөн ирж ажилласан. 1970 онд хүмүүжүүлэгчээр Ч.Сугир, С.Нүрмаа, Цогзолмаа
эрхлэгчээр Д. Дуламсүрэн нар ажиллаж байсан ба аж ахуй Дангаасүрэн, тогооч Нийсэр,
асрагчаар Цэвээн , Нэргүй, Дарьсүрэн Цогзолмаа, Должин, угаагч, Р.Мишигтаяа , Долзод,
туслах Цэвэлмаа , галч Г.Батцагаан нар ажиллаж байлаа 1974 оноос хойш багшаар
Б.Цэрэндэжид, С. Нямсүрэн, М.Лхагвасүрэн , Л.Пүрэвсүрэн Л.Гарам, заах аргач
Цэрэндолгор зэрэг хүмүүс ажиллаж байлаа. Үүнээс хойш 1982 онд цэцэрлэг яслийн
комбинат нэртэйгээр хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 90 ортойтойгоор шинэ барилга
баригдаж Цэцэрлэгийн эрхлэгчээр Ч. Сугир ажиллаж байгаад 1991 онд өндөр насны
тэтгэвэрт гарсан. Тухайн үед Л. Хандаа, дуу хөгжмийн багшаар Б.Ганчимэг, Г.Саранчимэг,
сувилагч Д.Сорсорбурам, А.Базархорол, Л.Бямбажав, Д.Гүндэгмаа, Д.Цэцэгбаяр,
Ц.Цэрэндэжид, эмч Ж.Наранцэцэг, Цэрэнжид Туслах хүмүүжүүлэгч багшаар Ш.Цэвэлмаа,
Т.Тарзадмаа, Бүдханд, Г.Дашдаваа, М.Нэргүй, Г.Эрдэнэтуяа Содномпэл, Ц.Хандсүрэн,
Б.Дагиймаа, Б.Цэрэннадмид, Туслах ажилчид И.Чимэдрэгзэн Г.Сосорбурам, Б.Одгэрэл,
Пагамжав, Хэнчбиш, С.Туяа, Б.Тогооч нярав Ц.Дангаасүрэн, Ц.Дагиймаа,
С.Базарваань,Ш.Бүжидмаа Ц.Жуяар, Маанийдаарий, Ариунаа, нар ажиллаж байсан байна.
1990 оноос хойш цэцэрлэгийг удирдаж байсан үе үеийн эрхлэгчийг дурьдвал 1991-1997
онд П.Сүрэнхорлоо, 1999-2000 онд Т.Тэгшжаргал, 2000 оноос хойш тасралтгүй
Х.Эрдэнэтуяа ажиллаж байна. 2023 оны байдлаар 4 бүлэгт 104 хүүхдийг үндсэн
болон хувилбарт сургалтаар сургуулийн өмнөх Боловсрол олгох үйл ажиллагааг 15 багш
ажилтаны бүрэлдэхүүнтэй явуулж байна. Манай хамт олон нь Аймгийн “Хүүхдийн төлөө
өгөөмөр үйлстэн” байгууллага, 2010 онд .Сумын эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг
2012 онд Сумын тэргүүний байгууллага хамт олон
2014 онд Аймгийн тэргүүний хамт олон
2019 онд Аймгийн цэцэрлэгүүдийн дунд зохион
байгуулсан ажлын байрны дасгал хөдөлгөөний
тэмцээнд эргүүйн байр эзэлсэн 2021 онд сумын
тэргүүний хамт олон болсон зэргээр амжилт
бүтээл гарган ажиллаж байна. Заах аргын
нэгдлийн ахлагчаар Н.Сүрьеэрагчаа, бүлгийн
багшаар Э.Бүжидмаа, Ц.Нарантуяа, Ц.Цэцэгмаа,
хөгжмийн багшаар Б.Ичиноров,нярав О.Отгонтуяа,
тогооч С.Отгонцэцэг, С.Отгончимэг Туслах багшаар
З.Бадамцэцэг, Н.Дэлгэрмаа,Б.Нямаа, Д.Баяржаргал , Э.Ганбодь жижүүр Ц.Насанбат,Ш.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байна.