Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Тус Соёлын төв нь 1965 онд баригдсан ба тухайн сум байгуулагдсан цагаас эхлэн ““Улаанбулан” нэрээр урлаг уран сайхны арга хэмжээг явуулж ирлээ. Улаан булан нь 1940 оноос “Клуб” нэртэй болж  эрхлэгч, номын санч, кино механикч, үйлчлэгч зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж  байжээ. Энэ хугацаанд  клубын эрхлэгчээр Н.Дэмбэрэл, Г.Намхайжанцан ,Х.Гомбо, П.Цэвэлмаа, Ц.Сэнгэбум, МУ –ын СТА О.Мядагмаа, СТА Ж.Алтанцэцэг, С.Пүрэвсүрэн, номын санчаар Ц. Халтар, Г.Сарантуяа, Д.Дашням, О.Төмөрчулуун  А.Алтантогос  нар, кино механикчаар 30 гаруй жил  БНМАУ –ын СТА Ц.Дашзэвгэ ажиллаж байсан. 1990- оноос эхлэн” Соёлын төв “нэртэй  болж эрхлэгчээр нь Ж.Алтанцэцэг, Н.Майхүү, дуу хөгжмийн багшаар Г.Саранчимэг  нар ажиллаж байсан байна.  1997- 2004 онд  эрхлэгчээр  СТА Г.Батмөнх ,номын санч – арга зүйчээр Ш.Отгонцэцэг, үйлчлэгчээр  Г.Оргодол нар  ажиллаж байгаад Г.Батмөнх, Г.Оргодол нар нь өндөр насны тэтгэвэрт  гарсан байна.  2004 оноос Соёлын төвийн эрхлэгчээр МУ –ын Соёлын Тэргүүний ажилтан , Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын Тэргүүний ажилтан Ш.Отгонцэцэг одоог хүртэл ажиллаж  жилийн 4-н улиралд байнгын үйл ажиллагаа явуулж 2007 оноос  ЗГ –ын шийдвэрээр  эрхлэгч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, ОНСТ –ын ажилтан, үйлчлэгч гэсэн орон тоотойгоор ажиллаж байна. Соёлын төв нь сумын төвдөө байрлалтай, 120 гаруй ардын авъяастан, авъяаслаг хүүхэд багачуудтай. Үүний дотроос Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан – 15, Тэргүүний ардын авъяастан – 13, нийт  28 –н  тэргүүнийг  төрүүлэхийн зэрэгцээ  алт, мөнгө, хүрэл медалийн эзэд  хорь гаруй байна. Соёлын төвийн дэргэд  Дуу хөгжмийн “Хамтдаа” хамтлагтай. Хамтлагийн   соль гитарчин  МУ –ын “Тэргүүний ардын авъяастан” Н.Нямлхавга,басс гитарчин МУ –ын “Тэргүүний ардын авъяастан” О.Улаанхүү, лимбэ хөгжимчин Д.Батчулуун,  даралтат хөгжимчин – бөмбөрчин МУ –ын Соёлын Тэргүүний ажилтан П.Бат –эрдэнэ нар нь 2009 оноос тус хамтлагийг байгуулан ажиллаж байна.Соёлын төв нь 150 хүний суудалтай концертын заал, тайз, бэлтгэлийн өрөө, эрхлэгчийн өрөө,номын сангийн уншлагын танхим,фонд , хөгжлийн танхим , орон нутаг сурталчлах танхим  гэсэн үндсэн зохион байгуулалттай.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:-Тухайн сумын түүх соёлын өв,түүнийг өвлөн уламжлагч / тээгч /, хүн амын уламжлалт ёс заншил, зан үйл, байгаль цаг уур,бүтээн байгуулалтын онцлогтой холбогдолтой “Бүртгэл мэдээллийг сан” бүрдүүлж байнга баяжуулан, иргэдийн танин мэдэхүйн боловсрол, соёл, авъяас чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.-Нэгдсэн үндэстний Боловсрол,Соёл Шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО –гоос Хүн төрөлхтний Төлөөллийн болон Нэн яаралттай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэж тунхагласан өвийн төрөл зүйлийг хадгалж хамгаалах,өвлөн уламжлуулах талаар МУ –ын Засгийн газар,соёлын асуудал эрхэлсэн төв байгууллага, орон нутгийн төр, захиргааны байгууллагаас баталсан хөтөлбөр, төслүүдийг орон нутгийн хэмжээнд тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.- Иргэд, ардын авъяастны дунд тэдний хэрэгцээ, сонирхолд түшиглэн / өглөөлөг, өдөрлөг, үдэшлэг цэнгүүн,  уулзалт – ярилцлага, яриа лекц, мэдээлэл, урлаг спортын тоглолт, наадам, үзлэг, уралдаан, тэмцээн, номын үзэсгэлэн, зөөврийн номын сан, явуулын соёлын үйлчилгээ,сургалт семинар зэрэг / соёл, олон нийтийн  ажлыг зохион байгуулна.- Албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, ардын авъяастаныг түшиглэн үндэсний уламжлалт урлагийг сурталчилах, дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах чиглэлээр сургалт, дугуйлан явуулах, хамтлаг байгуулан хүн амын соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.- Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх, ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулна.- Төвөөс алслагдсан хөдөөгийн баг, айл өрх, малчид, тариаланчид, бүтээн байгуулалтын явуулын ажиллагсдад жилд 2-оос доошгүй удаа соёлын үйлчилгээ үзүүлнэ.-Соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэж цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллана.