Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:-Тухайн сумын түүх соёлын өв,түүнийг өвлөн уламжлагч / тээгч /, хүн амын уламжлалт ёс заншил, зан үйл, байгаль цаг уур,бүтээн байгуулалтын онцлогтой холбогдолтой “Бүртгэл мэдээллийг сан” бүрдүүлж байнга баяжуулан, иргэдийн танин мэдэхүйн боловсрол, соёл, авъяас чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.-Нэгдсэн үндэстний Боловсрол,Соёл Шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО –гоос Хүн төрөлхтний Төлөөллийн болон Нэн яаралттай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэж тунхагласан өвийн төрөл зүйлийг хадгалж хамгаалах,өвлөн уламжлуулах талаар МУ –ын Засгийн газар,соёлын асуудал эрхэлсэн төв байгууллага, орон нутгийн төр, захиргааны байгууллагаас баталсан хөтөлбөр, төслүүдийг орон нутгийн хэмжээнд тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.- Иргэд, ардын авъяастны дунд тэдний хэрэгцээ, сонирхолд түшиглэн / өглөөлөг, өдөрлөг, үдэшлэг цэнгүүн, уулзалт – ярилцлага, яриа лекц, мэдээлэл, урлаг спортын тоглолт, наадам, үзлэг, уралдаан, тэмцээн, номын үзэсгэлэн, зөөврийн номын сан, явуулын соёлын үйлчилгээ,сургалт семинар зэрэг / соёл, олон нийтийн ажлыг зохион байгуулна.- Албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, ардын авъяастаныг түшиглэн үндэсний уламжлалт урлагийг сурталчилах, дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах чиглэлээр сургалт, дугуйлан явуулах, хамтлаг байгуулан хүн амын соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.- Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх, ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулна.- Төвөөс алслагдсан хөдөөгийн баг, айл өрх, малчид, тариаланчид, бүтээн байгуулалтын явуулын ажиллагсдад жилд 2-оос доошгүй удаа соёлын үйлчилгээ үзүүлнэ.-Соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийлгэж цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллана.