Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЭМ ЭРГЭЛТИЙН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эм эргэлтийн сангийн товч танилцуулга

Дэлгэрцогт сумын эмийн сан нь 1996 онд байгуулагдсан. Эмийн сан нь Дундговь аймгийн эмийн сангийн удирдах харъяанд ажиллаж байгаад 1997 оны Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан А/01/01 тушаал, Эрүүл,мэнд, нийгмийн хамгааллын сайдын А/74, МЭИК-ны ерөнхий захирлын 21 тоот тушаал, аймгийн Засаг даргын 71 тоот захирамжаар 1997 оны 04-р сарын 01 нээс сумдын эмийн сангуудыг сумын эрүүл мэндийн төвийн мэдэлд шилжүүлэв. 

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хүүхдийн сангийн "Хамт олон-Эрүүл мэнд" төсөл 1997 оны 9-р сараас эхлэн Дундговь аймгийн 15 суманд хэрэгжсэн. 

Манай эмийн сан 4,950,000 мянган төгрөгийн эргэлтийн эмтэй. 1997 оноос эхлэн Сумын Засаг даргын захирамжаар ЭЭС-ийн удирдах зөвлөл байгуулагдаж Сумын Засаг даргын орлогчоор, 2003 оноос сумын ИТХ-ын даргаар удирдах зөвлөлийг ахлуулж ажиллуулж байсан. 2007 оны 12-р сараас эхлэн "ОНӨААТҮГ" болон бие даасан улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж болон эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага, ард иргэдэд үйлчилж ирлээ. 

Жилд дунджаар 8000.0 төгрөгний эм бараа татан авч , 10000.0 төгрөгний бараа борлуулалт хийж байна. 

Дэлгэрцогт сумын эмийн сангийн эрхлэгчээр 1966-1990 онд Г.Өнөр, 1990-1991 онд П.Цэцэгмаа, 1991 ээс одоог хүртэл Б.Оюунцэцэг ажиллаж байна. 

  • Холбоо барих утас: 96622214  
  • Хаяг: Дундговь аймаг, Дэлгэрцогт сум, Дэлгэр-Эмт баг