Дэлгэрцогт сум

Дундговь аймаг

Мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Сум орон нутгийн иргэдэд болон хөрш сумдын зорьж ирсэн иргэдэд 2.5 өдөр эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.

“БЭЛЧЭЭРИЙН БОЛОН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН УСАН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Сумын орон нутгийн хөгжлийн сан /Малын тоо толгойн албан татвар/-ын хөрөнгө оруулалтаар Баянбулаг, Цахирут, Дэлгэр-Эмт багуудад тус бүр нэг худгийг засварлахаар нийт 9.000.000 төгрөгийн санхүүжилтийг сумын ИТХ-аар шийдвэрлэсэн. Өнөөдөр Баянбулаг багийн "Пагвын овоот"-ын худаг засварын ажлыг хүлээн аваад байна.

СОЁЛ УРЛАГИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Дарцагт хайрханы тахилгат Соёл урлагийн явуулын үйлчилгээг хүргэлээ. 

НОМЫН САНГИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал тус сумын Соёлын төвийн номын сангийн ажилтай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

"СОЁЛЫН СЭРГЭЛТ- 2023"

“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг сумын Засаг дарга М.Баярсүх Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа Дэлгэрцогт сумын соёлын төвийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ. ИЛТГЭЛ, СУРГАЛТ:Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдэвт соён гэгээрүүлэх илтгэл,Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал тус сумын Соёлын төвийн номын сангийн ажилтай танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:Хүүхэд багачуудад зориулан “Анхаарал төвлөрөлт” хөгжөөнт тоглоом, Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа,МУҮНС-ийн ном зүйч Б.Цогжаргал “Ном унших ач тус”, зурагчин Бат-Эрдэнэ “Гар утсаар хэрхэн гэрэл зураг авч болох вэ” сэдвээр тус тус сургалт, танилцуулга хийлээ.Түүнчлэн, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей-н үзүүллэгийг танхимд дэлгэн үзүүллээ. УРЛАГИЙН ТОГЛОЛТ:ХЦДБЭЧуулгын дуучин МУСТА Н.Нямдаваа, Уранболор, Хүүхэлдэйн театрын “Ботго, морин хуур” хүүхэлдэйн номер болон сумын ардын авьяастан “Малчид дуулж байна” уралдааны тэргүүн байрын шагналт МУСТА Л.Баасан, Ч.Даваа, МУСТА Л.Маадорж, МУ-ын Тэргүүний ардын авьяастан Х.Энхсайхан болон соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид “Морьтон” бүжгээ бүжин сумын иргэдэд урлагийн тоглолтоороо мэндчиллээ.Дундговь аймгийн Соёл, урлагийн газар Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр ДУНДГОВЬ АЙМАГ - ДЭЛГЭРЦОГТ СУМ2023.06.17

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ХИЙЛГЭЛЭЭ

Орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг чанартай хийж гүйцэтгүүлэх, стандарт, норм журмын дагуу баригдаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжлийн баг бүрэлдэхүүнээр захиалагчийн хяналтыг хийлгүүллээ.

СУМЫН ТӨВ БҮРЭН ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ БОЛЛОО

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 138,458,803 төгрөгийн санхүүжилтээр Хөх толгой, Цагаан дэл, Орон сууц хороололд 72ш гэрэлтүүлгийг "Смарт контрол" ХХК гүйцэтгэсэн ба ажлын явц 98% тай байна.

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Хурлын үеэр Сумын 100 жилийн ойн төсөв бүрдүүлэлт, тулгамдаж буй асуудлаа мэдээллэж, санхүүжилтийн тайлан мэдээг ил тод нээлттэй хүргэн ажиллалаа. Мөн байгууллагуудын удирдлагуудын санал хүсэлтийг сонсож, гарсан саналыг бодлого шийдвэртээ тусган ажиллахаа илэрхийллээ.

ИРГЭД ОРОЛЦООТОЙ БАЙНА

Тус ажлыг зохион байгуулж байгаа сумын ЗДТГ-ын дарга С.Нарантунгалаг, сумын Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Баттогтох, жолооч Б.Дэлгэрсайхан нартаа баярлалаа.

"ХҮҮХДЭЭ СОНСЬЁ, ХАМГААЛЪЯ" АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ирээдүйд зөв хандлагатай, зөв хүн болж хүмүүжих нь эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч бид бүхний хамтын ажиллагаанаас шалтгаалах тул "Хүүхдээ сонсьё, хамгаалъя" аянд нэгдэхийг нийт эцэг эхчүүддээ уриалж байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Тус өдөр "Зайрмагийн баяр" зохион байгуулсан ба арга хэмжээг сумын Засаг дарга М.Баярсүхийн гэр бүл ивээн тэтгэн хүүхэд багачуудаа баярлуулсан юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД "НЭГДЬЕ" АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ

АТГ-аас зохион байгуулж байгаа НЭГДЬЕ арга хэмжээнд нэгдэж байна.

Их уншсан

ХҮҮХЭД БҮР АВЬЯАСТАЙ

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ 2024.05.01 НИЙ 16:00 ЦАГТ Дундговь Дэлгэрцогт Соёлын Төвд БОЛНО

АХМАДУУДДАА ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЛАА

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД" УРИАЛГАД ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ

"ШИНЭ ХОРШОО- ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛГЭРЦОГТ СУМЫН УУГУУЛ ДУУЧИН Э.МӨНГӨНЧИМЭГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ИРГЭН ТӨВТЭЙ ХӨГЖИЛД-ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА

"МАЛЧДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ " БИД ХАМТДАА" ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА