Дэрэн сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Соёлын сэргэлт -2023.

Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монголчууд бидний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн билээ. Бүх нийтийн соёлын боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой СОЁЛЫН СЭРГЭЛТ АЯН, УУДАМ ЭХ ОРНЫ МААНЬ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ТҮҮЧЭЭЛЭН ХҮРНЭ. Соёлын өвийн хэлхээг орчин цагийн соёлын бодлоготой нийцүүлэн улс орон даяар түгээх энэхүү аян 5, 6, 9, 10-р саруудад 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгоныг зорьж, мэлмий сонор баясгах урлагийн тоглолтыг орон нутгийн тайзнаа амилуулан, номын үр шимийг нийтэд хүргэн, соёлын албан хаагчдаа чадавхжуулах илтгэл сургалт зохион байгуулж, Монгол түүхийн улбаа болсон соёлын биет бус өвийн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнг толилуулна. Энэхүү соёлын бодлогын нандин хэлхээг дээдлэн, үл таслахын бэлгэдлээр Монгол Улсын Соёлын яам, харьяа 26 соёл урлагийн байгууллага СОЁЛЫН СЭРГЭЛТ аяныг улс орон даяар эхлүүллээ. СОЁЛЫН СЭРГЭЛТ МОНГОЛ ОРОН ДАЯАР