Warning: session_start(): open(/var/cpanel/php/sessions/ea-php56/sess_e066d0599d4eb97a28623f43bfd1f785, O_RDWR) failed: Disk quota exceeded (122) in /home/dundgobi/public_html/include/sum.php on line 2

Warning: session_start(): Failed to read session data: files (path: /var/cpanel/php/sessions/ea-php56) in /home/dundgobi/public_html/include/sum.php on line 2
Дэрэн сум

Дэрэн сум

Дундговь аймаг

Байгууллагууд

МУСГЗ Г.Дадьсүрэнгийн нэрэмжит Соёлын төв


     Дэрэн сумын клуб 1940 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдаж анхны эрхлэгчээр Д.Сэнгээ ажиллаж байсан бөгөөд 1945 онд Дэмбэрэлд хүлээлгэн өгсөн. Урьд нь клубын эрхлэгчийн албыг гүйцэтгэж байсан туршлагатай, дуулдаг нэгэн байсан тул 10-аад жил ажиллах хугацаандаа урлагийн олон авьяастныг олж илрүүлэн уран сайханчдын эгнээг өргөтгөж уран бүтээлийн төрлийг олшруулах тал дээр ихээхэн зүйлийг хийжээ. Улаан буланг 1962 онд Эмрагчаа эрхлэгчтэй байхад Клуб болгож номын сан байгуулагдаж эрхлэгчээр нь Ж.Долгор, Д.Долгорсүрэн нар ажиллаж хөдөлмөрчдөдноиоор үйлчлэх ажлыг гүйцэтгэцгээж байв. 2004 онд Клуб нь Соёлын төв болж өргөжин эрхлэгчээр нь Д.Нандинчимэг ажиллаж 2007 онд номын сангаа сэргээн байгуулж хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн орон тоотой орчин үеийн техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Эдүгээ Соёлын төвийн эрхлэгчээр Ч.Одончимэг 12 жил ажиллаж байна. Улс болон аймгийн урлаг соёлын үйл ажиллагаанд ард иргэдээ идэвхтэй оролцуулан удаа дараа их амжилтуудыг гаргасаар байна. 2021 онд тус байгууллага нь МУСГЗ Г.Дадьсүрэнгийн нэрэмжит Соёлын төв болсон.