Warning: session_start(): open(/var/cpanel/php/sessions/ea-php56/sess_2e4e2150375589fce8210d6f62ab313b, O_RDWR) failed: Disk quota exceeded (122) in /home/dundgobi/public_html/include/sum.php on line 2

Warning: session_start(): Failed to read session data: files (path: /var/cpanel/php/sessions/ea-php56) in /home/dundgobi/public_html/include/sum.php on line 2
Дэрэн сум

Дэрэн сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ТАНИЛЦУУЛГА

  ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭРЭН СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ 

Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь 1964 онд 15 хүүхэд, 3 орон тоотой,1 гэртэйгээр анх байгуулагдсан. Анхны эрхлэгчээр Б.Сүхбаатар ажиллаж байсан. 1966-1981 он хүртэл 25 хүүхэд 3 орон тоотой ажиллаж байгаад 1981 оноос 2 бүлэгт 50 гаруй хүүхэд хүлээн авч 7 орон тоотой 2009 оныг хүртэл , 2010 оноос 3 бүлэг, 15 багш ажиллагсад, 2016 оноос 4 бүлэгт 100 хүртэл хүүхэд хүлээн авч 17 орон тоотойгоор Сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.    Үе үеийн эрхлэгчээр Б.Сүхбаатар, Д.Долгорсүрэн, Д.Доржзавд, Д.Бямбажав, Нямцэрэн, Ч.Цэрэнбат, Б.Янжинсүрэн, Ж.Цэнд, Ч.Дашням, Л.Насанжаргал, Б.Сугир, С.Нямаа, Ж.Долгор нар ажиллаж байсан. 2007оноос хойш Р.Нэргүй ажиллаж байна.   1990-ээд онуудад Хүүхдийн цэцэрлэг БАМ-ын байранд хичээллэж байсан ба  2002 онд Английн хүүхдийн ивээх сан, орон нутгийн төсвөөр анх удаа  50 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн байртай болж байсан. Барилгыг ашиглалтанд ороход тэр үеийн Английн элчин сайд, Хүүхдийн ивээх сангийн төлөөлөгч ирж хүлээлгэн өгч байсан ба 2,0 сая төгрөгийн тоглоомыг хандивлаж байсан байна.  2016 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Канад технологийн 100 хүүхдийн 605,0 сая төгрөгийн өртөгтэй орчин үеийн зориулалтын  тохилог барилгатай болсон.      

        2020-2021 хичээлийн жилд 4 бүлэгт 92 хүүхэд , хувилбар сургалтаар 15 хүүхдэд, нийт 107 хүүхдэд сургуулийн өмнөх  боловсролыг  олгосон байна. Жил бүр цэцэрлэгт 85-100 хүүхэд, 1-2 багт нүүдлийн бүлэг хичээллүүлж малчин өрхийн 15-30 хүүхдийг хамруулж байна  Бүрэлдэхүүний хувьд эрхлэгч  1, багш 5, Туслах багш 4, Нярав 1, Тогооч 2, Үйлчлэгч  1, Жижүүр  3   гэсэн орон тоотой ажиллаж байна.  Эрхлэгч, багш нар нь  100 хувь мэргэжлийн  бакалаврын дээд  боловсролтой, туслах багш, тогооч, нярав  нар 100 хувь тус тус   сургалтад хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй.

                Багш нарыг  өөрийн  орон нутгийн боловсон хүчнээр хангаж,  цаашид тогтвор  суурьшилтай  ажиллах  боломжийг бүрдүүлсэн ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа хамт олонд: Болосвролын тэргүүний ажилтан 2, Боловсролын яамны жуух бичигтэй багш ажилтан  2, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан 1, Волейболын спортын мастер 2, сумын тэргүүний ажилтан 9, Заах аргач зэрэгтэй багш 2 ажиллаж байна.

  Тухайн хүүхдийн цэцэрлэг нь: ·   

      2003 онд Улсын  мэргэжлийн  хяналтын  газрын  шалгалтанд    хангалттай  сайн  үнэлгээтэй   шалгагдан  УМХГ-ын     “Батламж”  авсан. ·      

   2010 онд МУГЖ Цэнд-Аюушийн нэрэмжит “Бага тайз”анхны уралдаанд жүжгийн төрөлд тэргүүлж анхны цомын эзэн · 

        2010,2014  ондуудад     Сумын тэргүүний хамт олон

·         2017, 2020 онд аймгийн Төрийн аудитын газраас  “ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН БАЙГУУЛЛАГА” -аар 2 удаа шалгарсан. ·        

2020-2021 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний хурал *Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт /танхимын ба цахим хичээл/ асуудал, шийдэл* илтгэлийн уралдаанд багш Б.Ариунаагийн “Гоо зүйн чиг үүргийн хүрээнд Сайхан ба муухай ойлголтыг танин мэдүүлэх нь” илтгэл аймагт дэд байранд шалгарсан. Мөн аймгийн технологийн санд бүртгэгдсэн. ·   

      Жил бүр багш нарын баяраар аймгийн сургууль цэцэрлэгийн багш нарын дунд уламжлал болгон явагддаг гар бөмбөгийн тэмцээнд сумын сургуулийн багтай хамтран оролцож 2007,  2008, 2017 онуудад хүрэл, 2010, 2011, 2015  онуудад мөнгө, 2016 онд алтан медаль хүртэж байсан. 2011 онд цэцэрлэгийн ажилтан Ш.Байгальмаа шилдэг холбогчоор, 2014 онд Б.Аззаяа шилдэг довтлогчоор тус тус шалгарч байсан.  ·    

     2021 онд Дундговь аймгийн СӨББ-уудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд 3-р байранд орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.   Хэрэгжүүлсэн төсөл  хөтөлбөрүүд: Боловсролыг үр дүнд түргэн хүргэх санаачлагын төслөөс : 2010 онд      “ Гэр цэцэрлэг”-ийн төслийг  хэрэгжүүлж, гэр цэцэрлэгийн тавилга, тоглоом наадгайгаар хангагдаж,  дотоод тохижилтыг сайжруулсан.   Тогтвортой амьжиргаа  төслөөс : 2008 онд  4 сая төгрөгийн  “ Гэр цэцэрлэг ”   төслийг хэрэгжүүлж малчдын  хүүхдүүдийг  сургуулийн өмнөх боловсролд  хамруулж ,  2007 оноос гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг тогтмолжуулсан. 2010 онд  5 сая төгрөгийн  “гал тогоо “ төслийг хэрэгжүүлж гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилсэн.   Орон нутгийг хөгжүүлэх сангаас:      

      2016 онд 33 сая төгрөгийн өртөгтэй 98*60 харьцаатай гадна хашаа     

      2017 онд 6,9 сая төгрөгийн  биеийн тамирын хэрэглэгдэхүүн талбайн тохижилт        

    2018 онд  10,0 сая төгрөгийн гадна тоглоомын талбай         

   2022 онд 48, 419. 0 сая төгрөгийн гадна пасадын ажил зэргийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.