Дэрэн сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Соёлын сэргэлт -2023. ДЭРЭН СУМ

ДУНДГОВЬ АЙМАГ - ДЭРЭН СУМДуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэрэн суманд “Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг сумын Засаг дарга Л.Амартүвшин нээж, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа, Дэрэн сумын Соёлын төвийн дарга Ч.Одончимэг нар оролцож, аяны зорилго, зорилтыг танилцууллаа. ИЛТГЭЛ, СУРГАЛТ:Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдэвт соён гэгээрүүлэх лекц,Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал тус сумын соёлын төвийн номын сангийн ажилтай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:Хүүхэд багачуудад зориулан “Анхаарал төвлөрөлт” хөгжөөнт тоглоом, Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч М.Ариунтуяа шигтгээн наамал, үлгэрийн баатруудын дүрийг будуулах үйл ажиллагаа,МУҮНС-ийн ном зүйч Б.Цогжаргал “Ном унших ач тус”, зурагчин Бат-Эрдэнэ “Гар утсаар хэрхэн гэрэл зураг авч болох вэ” сэдвээр тус тус сургалт, танилцуулга хийлээ.Түүнчлэн, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей-н үзүүллэгийг танхимд дэлгэн үзэсгэлэн гаргах үйл ажиллагааг зохион байгууллаа. УРЛАГИЙН ТОГЛОЛТ:ХЦДБЭЧуулгын дуучин МУСТА Н.Нямдаваа, Уранболор, Хүүхэлдэйн театрын “Ботго, морин хуур” хүүхэлдэйн номер болон сумын ардын авъяастан Л.Эрдэнэ-Очир, Б.Дашдондог, Найдандоо, Заминдий, Бямбадорж, Бат-Очир, Ц.Тэгшсүрэн нар болон соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн бүжигчид “Гоёо” бүжгээрээ оролцож Дэрэн сумын иргэдэд урлагийн тоглолтоо өргөн мэндчиллээ. Дундговь аймгийн Соёл, урлагийн газар ДУНДГОВЬ АЙМАГ - ДЭРЭН СУМ2023.06.16