Дундговь аймаг
Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Соёлын сайдтай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дуучид, морин хуурчдын эвент наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулагдан анхдугаар хуралдаанаа хийлээ.
Тус ажлын хэсэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хуралд биечлэн оролцож, салбар комиссыг хувиарлах, наадам зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явц, хугацаа товлох, уг наадмын Ерөнхий найруулагчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Хуралдаанаар “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дуучид, морин хуурчдын эвент наадам зохион байгуулах хугацааг 2023 оны 08 дугаар сарын 11, 12 товлосон бөгөөд зохион байгуулалттай хамтран ажиллахыг чиглэл болголоо.