Дэрэн нь Засаг захиргааны хувьд 4 багтай, 362,2 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотоос 210 км-т байрладаг, Төв аймгийн Баянцагаан, Баян-өнжүүл, өөрийн аймгийн Цагаандэлгэр, Говь-угтаал, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрцогт сумадтай хиллэдэг. Говь тал хээрийн бүсэд оршдог. Нутгийн ерөнхий байдал говирхуу, гол төлөв жижиг ухаа толгод, тал хонхрууд үргэлжилнэ.