Дэрэн сум

Дундговь аймаг

Танилцуулга

Туг далбаа, бэлэг тэмдэг

                                              Арга билэг тэмдэг нь: төгс төгөлдөр ухаарах санах, сэрэх, өсөн нэмэгдхийн бэлэгдэл болоод    

шинэчлэл, хувьсал, зогсолтгүй эргэх амьдралыг хүрдийг бэлэгддэг тул логоны гол дэвсгэр хэсэгт нь оруудсан.

Түмэн насан хээ нь: түмэн жилийн аз жаргал гэсэн утгатай бөгөөд энэ нь аз жаргал нь мөнхөд тасралтгүй үргэлжлэхийн бэлэгдэл байдаг тул хүрээг нь түмэн насан хээгээр хийсэн.

Логоны гол дээд хэсэгт хөгжмийн нотоор дэлээ хийсэн хурдан морийг дүрсэлсэн ба морины биений хэсэгт нь Дэрэн гэсэн үгийг уйгаржин монгол бичгээр бичсэн нь : Дэрэн нутаг нь дуу, хуур, уртын дуу, хурдан морины өлгий нутаг болохыг илэрхийлсэн төдийгүй өвөг дээдсийнхээ эх хэл бичгийг уламжлан хадгалж байгааг харуулсан.

Мориныхоо гөхөлийг галын хэлбэртэй хийсэн нь: Үүрд мандан бадрах бэлэгдлийг харуулсан.

Гол хэсэгт мандаж буй нар, түүний наана сумын төвийнхөө хойморт байдаг шүтээн уул Цант-ыг дүрсэлж үзүүлсэн нь: Тус нутаг усны ард түмний хийморь лундаа, ажил үйлс нь нар мэт мандан бадарч мөнхөд цэцэглэн хөгжихийн бэлэгдэл бөгөөд моринынхоо дүрсийг цагаан өнгөөр гаргасан нь Хийморийн цагаан морины өнгийг бэлэгдсэн болно.