Дэрэн сум нь засаг захиргааны анхан шатны 4 нэгжтэй. Үүнд: Алаг-өндөр, Саруул, Долоод, Бумбат зэрэг багуудтай. Багийн төвүүд нь сумын төвөөс 10-30 км-т байрлаж байдаг. Сумын нийт хүн ам нь 2180,
Сумын төвд Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд тогтмол төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд татварын алба, нийгмийн даатгал, хөдөлмөр, халамж, газрын алба, иргэний бүртгэл, цагдаа, мал эмнэлгийн тасаг үйл ажиллагаа явуулж байна.