“Хүүхдээ сонсъё, хамгаалъя” арга хэмжээг 2023 оны 5 сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Дэрэн сумын засаг дарга, хүүхдийн зөвлөлийн тэргүүн Л.Амартүвшин, Сумын ИТХ-ийн дарга Д.Жамбалрагчаа, ЗДО, сумын хүүхдийн элч Н.Мядагмаа, Нийгмийн бодлогын ажилтан М.Уранцэцэг, Сургуулийн нийгмийн ажилтан М. Банзрагч, Сумын хэсгийн цагдаа Э. Наранхүү нар оролцож Хүүхдүүдэд учирч болзошгүй эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, зөв хүн байх, мэргэжил сонголт зэрэг сэдвээр хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өглөө. Сумын удирдлагууд болон нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтнуудад санал хүсэлтээ нээлттэй ярьж хүсэлтээ уламжилж байх мөн “Хүүхдийн тусламжийн дугаар” 108 болон бусад тусгай дугааруудыг танилцууллаа. Мөн хэлэлцүүлгт оролцогч хүүхдүүдээс сум орон нутагт тулгамдаж буй асуудал, хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлуудыг гарган түүнийг хэрхэн шийдвэрлэх талаархи саналуудыг хүлээн авч холбогдох зарим асуудлыг хэлэлцүүлэгийн явцад хариулж шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо. Цаашид хүүхдүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа харилцан ярилцлаа. Сургуулийн СОУЗ-өөс суманд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг Дундговь аймгийн төв болон бусад сумдын үнэтэй харьцуулан суманд үнийн өсөлт өндөр байгааг бодитой судалгаан дээр гаргаж илтгэл болгон танилцуулсан нь энэ цаг үеийх хамгийн чухал сэдэв маш сонирхолтой байлаа. Ахлах ангийн сурагчид “Үнэ” гэж юу вэ? Үнийн талаархи ойлголт, бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн тогтоодог талаар үе тэнгийнхээ хүүхдүүдэд сургалт хийлээ.Хүүхдүүдийн гаргасан санал бүхэн сум орон нутгийн өмнө тулгамдсан асуудал байсан.
1. Хог
2. Бараа бүтээгдхүүний үнэ
3. Ахуйн архидалт
4. Гудамж талбайн гэрэлтүүлэг
5. Спорт заалны шалны засвар.
6. Хүүхэд багачуудын цөлөөт цаг өнгөрөөх орчин.