Дэрэн сум

Дундговь аймаг

Мэдээ

ДЭРЭН СУМАНД Н.МӨНХЦЭЦЭГИЙН ХАЙРХАН ЦАНТЫН ИЖИЙ БУРХАД НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хууль эрхзүйн сургалт сурталчилгаа хийгдлээ.

14 хоног бүр зохион байгуулагдаж буй хууль эрхзүйн сургалт сурталчилгааны энэ удаагийн хуваарьт Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулага, Байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжууд, орон нутгийн цаг үеийн асуудлаар хийгдэж  43 иргэн оролцсон байна.

Дэрэн сумын ОНХС-ын 2023 онд хийгдэхээр батлагдсан "ХҮНСНИЙ АГУУЛАХЫН ТОХИЖИЛТ" ажлыг "ОД ЭС ЭС" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

     Дэрэн сумын ОНХС-ын 2023 онд хийгдэхээр батлагдсан "ХҮНСНИЙ АГУУЛАХЫН ТОХИЖИЛТ" ажлыг "ОД ЭС ЭС" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Нийт 9 төрлийн 26 ширхэг тоног төхөөрөмжийг 19000000 төгрөгөөр нийлүүллээ. Энэ ажлыг хэрэгжүүлснээр сургууль , цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайны хүнсний материалыг стандартын дагуу хадгалах нөхцөл боломжоор хангагдлаа.

   


   

“Хүүхдээ сонсъё, хамгаалъя” арга хэмжээг 2023 оны 5 сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

“Хүүхдээ сонсъё, хамгаалъя” арга хэмжээг 2023 оны 5 сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Дэрэн сумын засаг дарга, хүүхдийн зөвлөлийн тэргүүн Л.Амартүвшин, Сумын ИТХ-ийн дарга Д.Жамбалрагчаа, ЗДО, сумын хүүхдийн элч Н.Мядагмаа, Нийгмийн бодлогын ажилтан М.Уранцэцэг, Сургуулийн нийгмийн ажилтан М. Банзрагч, Сумын хэсгийн цагдаа Э. Наранхүү нар оролцож Хүүхдүүдэд учирч болзошгүй эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, зөв хүн байх, мэргэжил сонголт зэрэг сэдвээр хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өглөө. Сумын удирдлагууд болон нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтнуудад санал хүсэлтээ нээлттэй ярьж хүсэлтээ уламжилж байх мөн “Хүүхдийн тусламжийн дугаар” 108 болон бусад тусгай дугааруудыг танилцууллаа. Мөн хэлэлцүүлгт оролцогч хүүхдүүдээс сум орон нутагт тулгамдаж буй асуудал, хүүхдүүд өөрсдөд нь тулгамдаж буй асуудлуудыг гарган түүнийг хэрхэн шийдвэрлэх талаархи саналуудыг хүлээн авч холбогдох зарим асуудлыг хэлэлцүүлэгийн явцад хариулж шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо. Цаашид хүүхдүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа харилцан ярилцлаа. Сургуулийн СОУЗ-өөс суманд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг Дундговь аймгийн төв болон бусад сумдын үнэтэй харьцуулан суманд үнийн өсөлт өндөр байгааг бодитой судалгаан дээр гаргаж илтгэл болгон танилцуулсан нь энэ цаг үеийх хамгийн чухал сэдэв маш сонирхолтой байлаа. Ахлах ангийн сурагчид “Үнэ” гэж юу вэ? Үнийн талаархи ойлголт, бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн тогтоодог талаар үе тэнгийнхээ хүүхдүүдэд сургалт хийлээ.Хүүхдүүдийн гаргасан санал бүхэн сум орон нутгийн өмнө тулгамдсан асуудал байсан.

1. Хог

2. Бараа бүтээгдхүүний үнэ

3. Ахуйн архидалт

4. Гудамж талбайн гэрэлтүүлэг

5. Спорт заалны шалны засвар.

6. Хүүхэд багачуудын цөлөөт цаг өнгөрөөх орчин.


Зүүн бүсийн Мини волейболын аварга шалгаруулах тэмцээн Дэрэн суманд зохион байгуулагдлаа.

Дундговь аймгийн Мини волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 04 дүгээр сарын 22, 23 өдрүүдэд Дэрэн суманд 3 насны ангиллаар зохион байгуулагдлаа.

“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” 3000 УРТЫН ДУУЧИД, МОРИН ХУУРЧДЫН ЭВЕНТ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Соёлын сайдтай байгуулсан гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Уяхан замбуу тивийн наран” 3000 уртын дуучид, морин хуурчдын эвент наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулагдан анхдугаар хуралдаанаа хийлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2023 ОНЫ МИНИ ВОЛЕЙБОЛЫН ЗҮҮН БҮСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХТЭМЦЭЭ ДЭРЭН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

3насны ангилалтай Дундговь аймгийн Дэрэн сумын мини волейболын тэмцээн 4дүгээр сарын 22,23ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. нийт баг тамирчдадаа амжилт хүсье.

2023 оны Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нутгийн охин Мөнхбатын Эрхсаран амжилттай оролцлоо.

2023 оны Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нутгийн охин Мөнхбатын Эрхсаран 36кг жинд алтан медаль хүртэж тус тэмцээний "Шилдэг эмэгтэй тамирчин" боллоо нутаг орноос төрөн гарж буй тамирчиндаа дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсэе

ЭМТ тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Сумын 2023 оны ОНХС-ын хөрөнгөөр нийлүүлэхээр батлагдсан Эрүүл мэндийн төвд гал тогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Аймгийн үндэсний бичгийн "Тэргүүний хурдан уншигч" арга хэмжээнд амжилттай оролоо.

Аймгийн үндэсний бичгийн "Тэргүүний хурдан уншигч" арга хэмжээнд амжилттай оролоо.

Аймгийн аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд амжилттай оролцлоо.

Аймгийн аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд М.Дагвабаяр дасгалжуулагчтай Дэрэн сумын ЕБС-ийн өсвөрийн 2 баг оролцож, О.Насанбат ахлагчтай баг АЛТАН МЕДАЛЬ, Э.Хаш-Эрдэнэ ахлагчтай баг ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. Мөн насанд хүрэгчдийн ангилалд Л.Амартүвшин ахлагчтай баг ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Дэрэн сумын баг тамирчид 100% амжилт үзүүллээ.

Их уншсан

9 жилийн сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн боллоо.

Аймгийн аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд амжилттай оролцлоо.

ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ФАСАДНЫ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

Аймгийн үндэсний бичгийн "Тэргүүний хурдан уншигч" арга хэмжээнд амжилттай оролоо.

ЭМТ тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

2023 оны Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нутгийн охин Мөнхбатын Эрхсаран амжилттай оролцлоо.

Ширээний теннисний спортын дэд мастер Д.Энхбаатар агсаны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2023 ОНЫ МИНИ ВОЛЕЙБОЛЫН ЗҮҮН БҮСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХТЭМЦЭЭ ДЭРЭН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” 3000 УРТЫН ДУУЧИД, МОРИН ХУУРЧДЫН ЭВЕНТ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Зүүн бүсийн Мини волейболын аварга шалгаруулах тэмцээн Дэрэн суманд зохион байгуулагдлаа.