Дэрэн сум

Дундговь аймаг

Байгууллагууд

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Дундговь аймгийн сургуулийн өмнөх боловсролын 1,5,10 жил ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2023 оны 4 дүгээр сарын 05-06 өдрүүдэд үргэлжилж багш Б.Ариунаа, У.Маралгуа нар хамрагдлаа. Сургалтыг Боловсролын ерөнхий газрын Багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяа зохион байгууллаа. Багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт нь 2 удаа цахимаар, 1 удаа танхимын сургалтын  хэлбэрээр хичээллэх бөгөөд танхимын сургалтаар цахим сургалтын үр дүнгийн агуулгыг хэлэлцүүлж мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллах арга зүйг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр зохион байгуулагдлаа. 

      


“ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

4 бүлгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд Эрүүл биед саруул ухаан спорт өдөрлөгийг зохион байгууллаа. Нас насаар нь ганцаарчилсан буухиа, болон эцэг эх хүүхдийн хамтарсан гэсэн 2 төрлөөр зохион байгууллаа. Буухиад нийт 4 бүлгийн 60 хүүхэд 81 эцэг эх оролцлоо.

    

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 1-5 ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРЫН САЙН "ХИЧЭЭЛ-2023" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 1-5 ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШ НАРЫН САЙН "ХИЧЭЭЛ-2023" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. "Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил", "Сайн цэцэрлэг-Сайн багш"-ийн ажлын хүрээнд СӨБ-ын "САЙН ХИЧЭЭЛ - 2023" арга хэмжээг Сайнцагаан сумын 3,5,1-р цэцэрлэгүүдийг түшиглэн 3 хэсгээр нийт 22 багш оролцож, 9 үнэлгээний комиссын гишүүдтэйгээр  зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь 1-5 жил ажиллаж байгаа залуу багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа сургалт үйл ажиллагааны арга зүйн шинэ санааг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, бие биеэсээ суралцах, багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих зорилготой зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээг дуу хөгжим, бүлгийн багшийн 2 төрлөөр зохион байгууллаа.

 Дуу хөгжмийн багшийн төрөлд: дуу хөгжмийн багш Б.Ариунаа 2-р байр эзэллээ

          

ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛНЫ АНХДУГААР УРАЛДААНД ОРОЛЦЛОО

Хүүхдийн шим тэжээлт хоолны анхдугаар уралдаан Дундговь аймагт зохион байгуулагдаж тогооч Х.Цэндсүрэн, Ц.Шижирнаран нар амжилттай оролцлоо. Сургууль, цэцэрлэгийн тогооч нарын дунд зохион байгуулагдсан уг уралдаан нь хүүхдүүдийн нас бие бялдрын онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол ундаа бэлтгэн нийлүүлэх, хоолны цэсийг оновчтой болгож түгээн дэлгэрүүлэх, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

       

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын хүүхдийн сан, МУБИС-ийн нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш нартай хамтран “сургагч багш” бэлтгэх сургалтанд багш Б.Аззаяа хамрагдсан.