Дэрэн сумын Хүн эмнэлэг нь анх 1936 онд 2 сувилагч , 2 гэр
барьж байгуулагдаж байсан . 1966 онд бага эмчийн
салбар болон өргөжиж
4-н орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаад 1976 онд
Хүн эмнэлгийн салбар болон өргөжин тэлсэн .
2007 онд Эрүүл
мэндийн төв гэсэн статустай болж
одоогийн байдлаар 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна .Үүнд : Салбарын
эрхлэгч -1 багийн их эмч -1 , эх баригч бага эмч -2 , дүн
бүртгэл дархлаажуулалт-1 ,лаборант -1 , сувилагч -4 нябо-1 , нярав -1 , үйлчлэгч -2 ,тогооч -1, жолооч
-1 .
Дэрэн сумын 4-н багийн 2138 хүн амд эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна .
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж , хүн амд эрүүл мэндийн боловсролыг тасралтгүй олгож урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх замаар өвчлөлийг бууруулж , дундаж наслалтыг уртасган эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх нь сумын эрүүл мэндийн төвийн ЭРХЭМ ЗОРИЛГО мөн .
Сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт , магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан , Өндөр мэдлэг ур чадвар бүхий эмч мэргэжилтнүүдээр ард иргэдийн хүсэн хүлээж буй эрэлт хэрэгцээнд хийцсэн , үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ,ЭХ ХҮҮХДЭД-д ээлтэй загвар эрүүл мэндийн төв болно .