Дэрэн сум

Дундговь аймаг

Танилцуулга

ХАЙЛААСТЫН АМ Байгалийн цогцолбор газар

Дэрэн сумын төвөөс зүүн хойш 9 км-т орших уулын амыг дүүргэсэн төгөл байдаг. Тэр амыг Хайлааст гэж нэрлэдэг.

ТАХИЛГАТ УУЛ, ОВОО

Дэрэн сумын хойморт орших тэгшхэн, эвлэгхэн сүндэрлэх уул нь " Цант Хайрхан юм ". Нутгийн зон олон Хайрхан уулнаа сүсэглэн залбирч, лус савдагаа баярлуулан тахин шүтэж ирсэн уламжлалтай билээ. Мөн сумын Алаг-Өндөр багт " Дэрэн уул ", Саруул багт " Нарангийн гурван овоо ", Долоод багт " Цагаан магнайн суварга ", Бумбат багт " Бумбат Хайрхан "гэсэн тахилгат уул овоо байдаг.