Дэрэн сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЗУУНЫ МАНЛАЙ УРТЫН ДУУЧИН Н.НОРВБАНЗАД

Дэрэн сум нь урлаг , спорт , хөдөлмөрийн алдартнуудын өлгий нутаг билээ. Дэрэнгээр овоглосон дэлхийн дуучин МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад нутгийн бахархал юм. Тэрээр уртын дуу бол Монголчуудын бүтээсэн нэгэн гайхамшиг болох босоо бичигтэй адил хосгүй үнэт эрдэнэ юм. Уртын дуугаа дуулах бүр төрсөн нутгийн гоо үзэсгэлэн, сүр жавхлан, зах хязгааргүй уужим тал нүднээ харагддаг хэмээсэн байдаг.

БИДНИЙ БАХАРХАЛ

МУСГЗ, МУСТА, Алдарт уртын дууч Г.Дадьсүрэн нутгийн бахархалт хүмүүн юм. Жирийн малчны гараанаас эхлэн МУСГЗ цол хүртсэн билиг авьяастан юм. Тэрээр Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадад дуу зааж явсан бөгөөд " Уяхан Замбуу тивийн наран " уртын дуу өнөөдөр мөхдөлгүй мандан мандсаар буй. Өөрийн ур чадвараа өндөр түвшинд өвлөн уламжилж, уртын дууг түгээн дэлгэрүүлж олон шавь төрүүлсэн эрхэм билээ. Сумын Соёлын төв нь Эрхэм хүмүүний нэрэмжит байгууллага юм.

МУСГЗ, МУСТА, АЛДАРТ УРТЫН ДУУЧ Г.Дадьсүрэн

МУСГЗ, МУСТА, Алдарт уртын дууч Г.Дадьсүрэн нутгийн бахархалт хүмүүн юм. Жирийн малчны гараанаас эхлэн МУСГЗ цол хүртсэн билиг авьяастан юм. Тэрээр Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадад дуу зааж явсан бөгөөд " Уяхан Замбуу тивийн наран " уртын дуу өнөөдөр мөхдөлгүй мандан мандсаар буй. Өөрийн ур чадвараа өндөр түвшинд өвлөн уламжилж, уртын дууг түгээн дэлгэрүүлж олон шавь төрүүлсэн эрхэм билээ.