Дэрэн сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ТАНИЛЦУУЛГА

                                                                                 

1939 оны намар Цант уулын энгэрт 20 гаруй сурагчтайгаар 3 сар хичээллэж голомтоо бадраасан түүхтэй. 1940 оны намар 2 гэрт 2 багш 41 сурагчтай 2 бүлэг хичээллэснээр анхны бага сургууль байгуулагдсан.

         Захирлаар нь Төв аймгийн Өнжүүл сумын харьяат Содномпил, багшаар Дэрэн сумын харьяат Ш.Дашбалжир нар ажиллаж байлаа. Хичээлийн байр нь одоогийн сургуулийн байгаа газар анх 2 гэртэй байгуулагдаж дараа нь модон байшинтай болсон. Тэр хичээлийн жилдээ уйгаржин монгол бичгээр унших, бичих, үг хөгжүүлэх, 4 аргын тоо бодох сургалттай байсан. Мөн цэвэр бичгийн хичээл гэж бие даасан цагтай байсан байна.1941 оны намраас кирилл шинэ үсэг үзэж эхэлсэн бөгөөд тэр жилүүдэд Дамба, Мижиддорж, Ё.Миеэ нар багшилж байсан. 1943-1944 оны хичээлийн жил эхлэхэд 2 бүлэг нийлж 44 сурагчтай 4-р анги болон хичээллэж ангийн багшаар нь Увс аймгийн харьяат Хулганы Мандуусүрэн гэдэг хүн ажиллаж байсан. Жил  ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдсээр   гэрт хичээллэх  боломжгүй болж сургуулийн анхны барилга баригдсан.

Анхны төгсөгчид : Ишдоржийн Амар, Дэндэвийн Батсүх, Баярын Гарамжав, Мишигийн Балжинням,  Намганы Аасүрэн, Сүрэнгийн Гомбосүрэн, Пагамсүрэнгийн Аюурбуньяа, Хоролын Гончиг, Лампарангийн Амаржаргал, Тангадын Долгорсүрэн, Пагвийн Амар Чойжавын Дармаа, Буянгийн Бадамханд , Пүрэвийн Дондог, Уртнасангийн Бариачир, Бадамжавын Дэндэв,  Сэрээтэрийн Банзрагч ,Түдэвийн Жамъяан, Даржаагийн Базаррагчаа, Балганы Жамъяансан,  Ёндонгийн Жамаа, Думжавын Төмөрчөдөр, Балбарын Жүгдэр ,Хуягийн Сүнжидмаа, Содномын Аюурзана, Ашгийн Цэрэнням, Лутын Лхамсүрэн,Ичинхоролын Цэдэнсодном Балданжавын Мягмар, Галсангийн Цэсэнжав,  Буян-Өлзийтийн Мишигдорж, Бүдрагчаагийн Чимэд, Цэлхээгийн Намжилцэрэн, Даваагийн Чунт, Хоролын Наранжав, Хоролын Эмрагчаа, Чүлтэмийн Нямсүрэн, Ширнэнгийн Отгон, Навааны Нацагдорж, Гочоогийн Дамбий, Балбарын Нанзад ,Чулууны Намжилмаа, Цэрэнгийн Сугир, Банзрагчийн Дагвадорж

       Ойдов захиралтай бага сургууль нь “Аймгийн тэргүүн сургууль”-уудын нэг болж байсан ба Мишигтаяа багшийн удирдсан анги “Анхны соёлч нөхөрлөлийн анги” болж байсан. 1975 онд улсын хэмжээний сургуулиудын дунд зарлагдсан “Тэргүүний пионерийн танхим шалгаруулах” болзолт уралдаанд О.Нацагдорж пионерийн удирдагчтай тус сургуулийн пионерийн танхим 3-р байр эзэлж байсан. 1940-1973 он хүртэл бага сургууль байж төгссөн сурагчдаа Дэлгэрцогт сумын сургуульд суралцуулдаг байлаа. Тус сургуулийн багшлах боловсон хүчин материаллаг бааз нэмэгдсээр аймгийн тэргүүний сургуулиудын нэг болж улмаар 1973-1974 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжсөн.

        1975-1979 онуудад 160 хүүхдийн хичээлийн байр , 52 хүүхдийн дотуур байрууд баригдаж хүүхдийн суралцах амьдрах орчин сайжирсан. 1989 онд 80 хүүхдийн дотуур байр баригдаж 1990 онд спорт залны барилга баригдсанаар  сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх сайхан боломж бүрдсэн.

        1996, 1997, 1999, 2001, 2005, 2007, 2009, 2010, 2012 онд “Сумын тэргүүний байгууллага” болж байсан. 2005 онд Хүүхдэд ээлтэй сургууль , 2006 онд аймгийн тэргүүний хамт олон болж байсан. 2009 онд МУАБ Д.Төмөрийн нэрэмжит сургууль болсон түүхтэй.

        Тус сургуулийн багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг бааз жил ирэх тутам тасралтгүй өсөн нэмэгдэж 1989 онд 80 хүүхдийн дотуур байр баригдаж ашиглалтад орсон бол сургуулийнхаа 80 жил угтсан бүтээн байгуулалтын ажлаар 80 хүүхдийн дотуур байраа иж бүрэн засварлаж 2019 оны 7 сард 320 хүүхдийн сургуулийн барилгыг 2019 оны 10 сард  ашиглалтад оруулсан нь багш ажилчдын ажиллах, сурагчдын суралцах амьдрах орчныг сайжруулсан бахархам түүхэн үйл явдал болсон.

      2022-2023 оны хичээлийн жилд 270 сурагч 40 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.Тус сургуульд  тэргүүлэх зэрэгтэй аймгийн шилдэг багш сургалтын менежер Ч.Уянга, заах аргач зэрэгтэй сургуулийн захирал Д.Мөнхтогтох  аймгийн шилдэг багш тэргүүлэх зэрэгтэй  Л.Оюунчимэг, тэргүүлэх зэрэгтэй  математикийн багш Б.Батжаргал заах аргач зэрэгтэй бага ангийн багш Б.Хишигдэлгэр, Н.Болормаа, Э.Сайнтуяа, Г.Энхтуяа,  биеийн тамирын багш  Б.Багахүү, Э.Ариунаа,англи хэлний багш Д.Мягмаржав бага ангийн багш Э.Ууганжаргал, Дүрслэх урлаг технологийн багш Ө.Бямбадорж,МХУЗ-ын багш Г.Ууганцэрэн    ахлах зэрэгтэй нийгмийн ажилтан М.Банзрагч мэргэжлийн 2-р зэрэгтэй тогооч Н.Энхтуяа, У.Буд   нар ажиллаж байна.


Сурагчдад хичээлийн хэрэгслийн тусламж,дэмжлэг үзүүллээ.

Дуучин Баяндалай Нэг аян-Нэг сэтгэл аяны хүрээнд 4 сурагчид хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.


2023-2024 оны Хичээлийн шинэ жилийн нээлт

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт сайхан боллоо.