Сумын өрхийн Угийн бичиг хөтлөлтийг нэмэгдүүлэх, угийн бичиг хөтөлдөг айл өрхийг сурталчлах ажил хийгдэж байна. Угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөг ИТХ-ын дарга Ц.Сансармаа, НБмэргэжилтэн Ц.Гэрэлтуяа, угийн бичгийн сургагч багш нар Тамгын газрын дарга Ё.Сайхантуяа, Ш. Болормаа, М. Наранчимэг, Н. Бямбажав, Б. Цэрэнбямба, С. Нарангарав, Г. Алтансүх, Ч.Отгонтуяа нар хуралдан гаргаж, 2022.11.01-нээс 2022.11.18-ны хугацаанд албан хаагч, иргэд, сурагчдад сургалт зохион байгуулж ажиллаж байна.
Мөн угийн бичиг хөтөлдөг өрхийн судалгааг гаргаж, хөтөлж хэвшсэн өрхийг цахимаар сурталчлах ажлыг эрчимжүүллээ