Төрийн албаны салбар зөвлөлийн хурал 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 15.37 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд боллоо. Хуралд ирвэл зохих 11 гишүүнээс Лхагвасүрэн, Баярсайхан, Оюунчимэг нар чөлөөтэй, бусад 8 гишүүн ирж, ирц 72,7%-тай хуралдлаа. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмын төслийг салбар зөвлөлийн дарга Ц.Эрдэнэсүрэн танилцуулж батлуулан, хурлыг удирдан явуулав.
Хэлэлцэх 4 асуудал, дотоод журмыг танилцуулж, санал хураахад 100 хувь дэмжиж дараах шийдвэрийг гаргалаа.
- 55 төрийн жинхэнэ албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгох, ахиулах хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжлах
- Төрийн албаны тэргүүний ажилтанд тодорхойлсон Цагаандэлгэр сумын ахмад настан Ц.Живаа, Сайнцагаан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтуяа нарын шагналын материалыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх
- Эрдэнэдалай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд Ш.Энхсүхийг нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж, тус сумын ИТХ-д хүргүүлэх
- Төрийн жинхэнэ албан тушаалын 21 сул орон тоог нөөцийн зард зарлуулах тухай хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Хуралдаан 2018 оны арван нэгдүгээр сарын 05-ны өдөр болов.
Хуралдаан 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр болов.
Хуралдаан 2018 оны наймдугаар сарын 27-ны өдөр болов.
Хуралдаан 2018 оны долоодугаар сарын 18-ны өдөр болов.
Хуралдаан 2018 оны долоодугаар сарын 6-ны өдөр болов.
Хуралдаан 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдөр болов.
Хуралдаан 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр болов.
Хуралдаан 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болов.