Иргэдийн наадмын хошой аварга Дэлгэрхангай багийн нэрэмжит насанд хүрэгчдийн ААШ волейболын тэмцээн Дэлгэрхангай суманд 2022.01.21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 11 баг, эмэгтэй 7 баг оролцож, нийт 160 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө.