Орон нутгийн өмчийн газар. Дундговь аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “ Төрийн сангийн цахим шинэчлэлтэй холбогдуулан төсвийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн программ тоног, төхөөрөмж” төсөл, арга хэмжээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй, 3,150,000.00 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй цахим тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн, 10 цаг 30 минутад зохион байгуулна. Тендерийн урилга болон бусад болбогдох материалыг үзэхийг хүсвэл энд дарна уу.