Залуу багш нарын хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа хичээлийн арга зүйн шинэ санааг эрэлхийлэх, харилцан туршлага солилцох, суралцах, багшийн ур чадвар хөгжлийг дэмжих, шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгт 1-5 жил ажилласан багш нарын дунд “САЙН ХИЧЭЭЛ-2023” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
1-5 жил ажиллаж байгаа багш нарын ур чадварын уралдаанд Монгол хэлний хичээлийн- 14, Хими, Биологи, Физикийн хичээлийн- 17, Дүрслэх урлаг, Дуу хөгжим, Биеийн тамирын хичээлийн- 13, Түүх, Нийгэм, Газар зүйн хичээлийн- 11, Гадаад хэлний хичээлийн- 10 багш хичээлийн шинэ арга зүйгээ түгээн дэлгэрүүлж оролцож байна.
Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, шинжлэх ухааны газар
Хамтран зохион байгуулах байгууллага: Политехникийн коллеж, ЕБС, Цэцэрлэгүүд