2022 оныг хувь хүний хөгжлийг дэмжих жил болгон зарлаж холбогдох үйл ажиллагааг явуулж ирсэн. Тус жилийн ажлын төлөвлөгөөнд орсон цахим угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтыг Цахлай ТББ-тай хамтран зохион байгуулж Сумын нийт төрийн албан хаагчид хамрагдан удмын бичгээ хөтлөж эхлэх, цаашид түгээн дэлгэрүүлэхээр боллоо.
Хүний өөрийнх нь гарал үүсэл, үндэс угсааг тодорхойлогч зүйл бол ураг удам юм. Тухайн ургийг овог, отгоор нь ялгадаг. Овог гэж ургуудын холбоосын нэгдсэн нэршил бөгөөд гарал үүсэл, хэл яриа, зан заншил, соёл боловсрол, хүмүүжил, аж байдал зэргийн нийтлэг шинж чанарыг агуулсан цусан төрлийн холбоо бүхий хүмүүсийг багтаасан нэршлийн нэгдмэл утга, отог гэдэг нь тухайн ургийн үүсэл, оршин байсан, газар зүйн байршлын нэгдсэн ухагдахуун, ураг нь нэгэн айлын ах дүүсийн холбоос, удам гэдэг нь тэдгээрийг нэгтгэлийг бий болгосон цусан төрлийн холбоос бүхий мэдээллийн сан.Ургийн бичгийн гол үүрэг бол цус ойртуулахгүй байх, нийгмийн дархлааг бий болгох, үндэстэн ариун байх гэсэн том ухагдахууныг бий болгодог улс үндэстний цэвэр орших суурь соёл юм.