Тус сумын цагдаагийн хэсэг нь 1990 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж анхны даргаар цагдаагийн ахмад Ж.Өлзийхишиг ажиллаж байсан. Үүнээс хойш цагдаагийн ахмад Д.Батбаяр, цагдаагийн хошууч Б.Лхагвамандал, цагдаагийн ахлах дэслэгч Т.Розон, цагдаагийн хошууч Б.Шинэбаяр нар ажилласан. 2020 оноос хойш одоог хүртэл хэсгийн даргаар цагдаагийн дэд хурандаа М.Уламбаярлах, хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн хошууч Б.Амарбаяр, мөрдөгчөөр цагдаагийн дэслэгч Ц.Азбаяр, замын хөдөлгөөний зохицуулагчаар цагдаагийн дэслэгч Ш.Жавхлантөгс, хэсгийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч М.Батболор, цагдаагийн дэд ахлагч Д.Дашням нар ажиллаж байна.