Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ТАНИЛЦУУЛГА

       

     Эрдэнэдалай сумын хүн эмнэлэг анх 1934 онд санитар Нацагийн санаачлагаар тэс сумын Өвөр-угтаал гэдэг газар сувилагч галч гэсэн орон тоотойгоор анхны шаваа тавьсан юм. 1934-1940 он хүртэл Нацаг, 1941-1957 онд Батбуян, Шаалуу,Дамба гэсэн боловсон хүчинтэй баша эмчийн салбар байгуулагдан ажиллаж байгаад 1957-1964 он хүртэл их эмч Цэрэнраш эрхлэгчтэй их эмчийн салбар болон 13 ортой , 14 ажилтантай ажиллах болсон. 1965-1966 онд их эмч Чулуун, 1967-1990 онд их эмч Х. Чимэд 1990-1996 онд их эмч Н. Цэцэгмаа, 1997-1999 он их эмч Б.Дэлгэрмаа, 2000 онд их эмч Ч. Дондог, 2001-2006 онд хүний гавъяат эмч Х. Чимэд 2006-2016 онд их эмч Б. Оюун, 2016-2020 онд их эмч Д. Батцэцэг, 2020 оноос их эмч Э. Насандэлгэр ерөнхий эмчээр ажиллаж байна.

 

    ЭМНЭЛГИЙН СУУРЬ ТАВИГДАЖ ШИНЖЛЭХ УХААНЫ БОЛОВСОН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭЛЖ ЭХЭЛСЭН ОН ЖИЛҮҮД:1934  (ӨВӨР УГТААЛ ) хэмээх газар Я. Нацаг эрхлэгчтэй 2 ортой галч, сувилагч  гэсэн 2 орон тоотой эмнэлгийн шавь тавигджээ.1940   Батбуян эрхлэгчтэй бага эмчийн салбар 4 орон тоотой болж ц. Сумъяа, Сумъяабал нарын хүн эмнэлгийн санитарч хүмүүс ажиллаж эхэлсэн1940-1950 (Хар бутан дэнж ) хэмээх газар одоогийн сумын төвийн зүүн хойд 2 өрөө байшинд орж 5 ортой болж хүн эмнэлгийн сургууль төгссөн анхны мэргэжилтэй боловсон хүчин Хайдав, Шаалуу, Сүнрэв нарын бага эмч нар ажиллаж эхэлсэн.1950-1957 онуудад тус эмнэлэг 13 ортой 14 ажилчинтай жилдээ амбулаториор 4500 хүн үзэж больницоор 1000 ор хоног ажиллах болж өргөжсөн бөгөөд энэ үед Бага эмч Дамба, Пүрэвжав, нар сургууль төгсөн ирж ажиллажээ.

     ИХ ЭМЧИЙН САЛБАР БОЛЖ АЖИЛЛАСАН 1957 онд Анагаах ухааны их сургууль төгссөн Голминсаны Цэрэнраш тус суманд томилогдон ирж их эмчийн салбарын эрхлэгчээр ажиллажээ.1960 онд 15 ортой ЯСЛИ байгуулагдав.1961 онд Их эмч М. Чулуун, Х. Чимэд нар сургууль төгсөн ирж тус эмнэлэг нь 16 орон тоотой, түргэн тусламжийн машинтай болж жолоочоор нь Наваандовдон гэдэг хүн ажилласан ба Цогт чандмань, Билүүтэй, Цагаан овоо 5 сумдыг харъяалсан их эмчийн салбар нь Дотор, Мэс засал, Хүүхэд, Төрөх зэрэг 25 ортой Гэрлийн болон физик эмчилгээний кабинет, клиник лабортортой болж өргөжсөн байна.1963 онд Сум дундын эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орсон бөгөөд уг барилгыг их эмч Х. Чимэд хариуцан байгуулжээ. 

   СУМ ДУНДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛООД ҮЙЛЧИЛСЭН ОН ЖИЛҮҮД1968-1970 Х. Чимэд , Ц. Бархас, С. Дэчинравдан, Дашдулам нарын 4 их эмчтэй 27 орон тоотой ажилласан.1970-1980 онд Нарийн мэргэжлийн их эмч: Ш. Готов, Д. Цэрэн-янжин, Э. Лхамжав, гавъяат эмч Б. Хас болон их эмч Б. Бурмаа, Даариймаа нар ажиллажээ.1982 онд 50 ортой (Сум дундын нэгдсэн эмнэлэг) болж ажилласан.1987 онд 75 ортой 11 их эмчтэй 31 эмнэлгийн дунд мэргэжилтэнтэй, Түргэн тусламжийн 4 машинтай, АЦХС-ын салбар станцтай 60 орон тоотой болж ажилласан1981-1983 онд Х. Чимэд эрхлэгчтэй тус эмнэлгийн хамт олон   өөрсдийн идэвх зүтгэл санаачилгаараа аж ахуйн аргаар эмчилгээ үйлчилгээний байрны хүрэлцээ боломжийг сайжруулан эмнэлэг гэгээрлийн кабинет, амбултори, нөхөн сэргээх тасаш, түргэн тусламжийн машины граж  зэрэг барилгуудыг барьж ашиглалтанд оруулснаар эмнэлгийн материаллаг  баз бэхжиж өвчтөн болон ажиллагсадын тав тухтай орчинг бүрдүүлэхэд ач холбогдлоо өгсөн байна.1990 Энэ оноос ариун цэвэр хяналтын салбар станц ажиллаж хяналтын 70,4 хувийг эмч зарим лабораторын шинжилгээтэй хийж байжээ. Салбарын эрхлэгчээр Х. Чимэд ажиллаж сумын төвийг хогноос салгах их ажлаа эхэлж байв.1991-1996 онд  Улс орон зах зээлийн харилцаанд шилжсэнээр эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд өөрчлөлт орлоо. Энэ үед ерөнхий эмчээр Н. Цэцэгмаа ажиллаж байсан бөгөөд бүтэцийн өөрчлөлтөөр 70 байсан орон тоо 40 болж түргэн тусламжийн 4 тэрэг 2 болж цомхотголд орсон нь тус эмнэлгийн түүхэнд урьд өмнө байгаагүй хамгийн хүнд үе байлаа.1989-1993 онд  Их, бага эмч, сувилагч 18 хүнийг мэргэжил дээшлүүлэх олгох курст суралцуулжээ.2006 онд  их эмч Б. Оюун ерөнхий эмчээр ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлэг нь 8 их эмч, 11 бага эмч, 7 сувилагч нийт 41 эмч ажилтан, албан хаагчтай өөрийн сумын 7000 шахам хүн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд түргэн тусламжийн 3 машинтай, Лаборатори, Шүд, нөхөн сэргээх эмчилгээний туслах кабинетуудтай жилд дунджаар 24353 хүнд үзлэг хийж 6412 ор хоног ашиглан 786 хүн хэвтэн эмчлүүлж 99-100 эх төрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.2010 онд 20 ортой 2 давхар Улаан тоосгон барилгыг Гавъяат эмч Х. Чимэд удирдан бариулж ашиглалтанд оруулжээ.

   1934-1940 ОН ШИНЭ ҮЕИЙН БОЛОВСОН ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛСЭНТус сумын анхны хүн эмнэлэг нь 1934 онд сумын төв (Өвөр угтаал ) хэмээх газар байрлаж байх үед нам засгаас туурга тусгаар монгол улсынхаа хүн ардын талаар олон чухал арга хэмжээ авч явуулж байсан бодлого шийдвэр бөгөөд Эрдэнэдалай суманд энэ ажлын эхлэл нь 1934 онд эхэлж курсын бага эмч, сувилагч Яаяагийн Нацаг эрхлэгчтэй сувилагч галч гэсэн 2 орон тоотойгоор одоогийн энэ том хамт олны үүсэл хөгжлийн суурь тавигджээ. Тэр үеийн сувилагчийн газар нь бусад албан газрын нэгэн адил эсгий гэрт үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд эмчилгээг үнэ төлбөргүй хийж өөрсдийн дуудлагаар морь, тэмээгээр явж үйлчилдэг байсан нь ард түмний дунд нэр хүндийг олж эмнэлгийг үзүүлэх явдал сайжирдаг байжээ.

    1940-1957 ОН БАГА ЭМЧИЙН САЛБАР БОЛЖ АЖИЛЛАСАНҮүсэн байгуулагдаад 6 жил болж байсан сувилагчийн салбар 1940 онд бага эмчийн салбар болон өргөжиж эрхлэгчээр нь Луус сумын харъяат Д. Батбуян ажилласан бөгөөд Ц. Сумъяа, Сумъяабал,  Батдорж, Шаалуу нар мөн бага эмчийн мэргэжилтэй шинэ боловсон хүчин Хайдав, Сүнрэв, Пүрэвжав нар болон сувиллагчаар Руламсүрэн, Бор, Яйчил, Орогдол, асрагчаар Чимэдцэрэн, Батсүх нарын хүмүүс ажиллаж байжээ. Мөн тэр үед Тэнгэлэг багийн нутаг (Саруул)-д эмнэлгийн салбар ажиллаж байжээ. Сумын эмнэлгийн байр нь нэг давхар 2 өрөө байшин байв. Тус эмнэлэг 1951-1957 онд 13 ортой, 14 ажилчинтай жилдээ амбулаториор 4500 хүн үзэж больницоор 1000 ор хоног ажиллах болтол үйл ажиллагаатай хувьд өргөжиж байжээ.

    1957-1970 ОН ИХ ЭМЧИЙН САЛБАР БОЛОН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ БОЛСОН 1957 онд их эмчийн салбар байгуулагдаж эрхлэгчээр нь Г. Цэрэнраш ажиллажээ. Хөдөөгийн хүн амд мэргэжлийн эмч нарын тусламжийг аймгийн эмнэлгээс сум бүрт хүрч үзүүлэхэд оношлогоо эмчилгээний цаг хугацаа нилээд алдагддаг байдлыг харгалзан зэргэлдээх сумдынхаа хүн амд үндсэн нарийн мэргэжлүүдээр тусламж үзүүлэх сум дундын эмнэлгийг байгуулж үйлчлүүлэх шаардлага тавигджээ. Иймээс байршлийн хувьд зэргэлдээ сумддаа очиж үйлчлэх харъяллын сумд нь ирж үйлчлүүлэх зам харилцааны байдалд түшиглэн сум дундын эмнэлгийг 1961 оны 7-р сард Эрдэнэдалай суманд их эмч Г. Цэрэнраш эрхлэгчтэйгээр байгуулж сайхан овоо, Дэлгэрхангай, Адаацаг сум, Цагаан-овоогийн нүүрсний уурхайг харъяалуулжээ. Тэр үед Эрдэнэдалай суманд эрхлэгчээс гадна 2 их эмчтэй, дотор, мэс засал, хүүхэд, төрөхийн зэрэг 25 ортой, гэрлийн болоэ физик эмчилгээний кабинет, клиник лабораторитой байжээ. 1963 онд эмнэлгийн шинэ барилгыг их эмч Х. Чимэд шаргуу хөөцөлдөн ажилласаны хүчинд ашиглалтанд оруулж доторхи тоног төхөөрөмжийг олж ирж үйл ажиллагааг эхлүүлсэн нь тус сумын хөдөлмөрчдийн эрүүлжихэд чухал архам болж эмчилгээ үйлчилгээнд болон материаллаг баазын хувьд ихээхэн ахиц болсон байна. энэ үед Х.Чимэд, Ц.Бархас, С. Дэчинравдан, Дашдулам, нарын 4 их эмчтэй нийт 27 орон тоотой Адаацаг, Сайхан-овоо, Цагаан овоогийн нүүрсний уурхайг харъяалан бүх үзлэгийг 58,6 хувийг их эмчийн үзлэг эзэлж жилдээ 160 орчим эх төрүүлж, 7-9 мянган ор хоног ажиллаж байв.

     1970-1990 ОН СУМ ДУНДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛСОН НЬ1982 онд Сум дундын эмнэлэг болсон бөгөөд 50 ортой нарийн мэргэжлийн Ш. Готов, Э. Лхамжав, Б.Бурмаа, Даариймаа,Б. Хас нарын 6 их эмчтэй, 50 орон тоотой ажиллажээ. Ерөнхий эмчээр Х.Чимэдийн ажиллаж байсан хугацаанд тус эмнэлэг хамгийн олон орон тоотой ажилласан байна. үүнд 1975 онд 11 их эмч, 31 эмнэлгийн дунд мэргэжилтэн, түргэн тусламжийн 4 тэрэгтэй, АЦХС-ын салбар станцтай нийт 60 орон тоотой ажиллаж байжээ.

     2021 ОНД СУМЫН А ЗЭРЭГЛЭЛТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ БОЛСОН Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төв нь 732,1 га газар нутагт 6000 хүнд амд, хөдөөгийн 6 баг, төвийн 4 багт 20-120 км-ийн радиуст эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна аймгийнхаа баруун талын Дэлгэрхангай , САЙХАН-ОВОО сумын хойд болон баруун хойд талаараа Өвөрхангай аймгийн Цант, Баян-өндөр, Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан сумын 10000 орчим малчид хөдөлмөрчид оторчдод тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг. Манай эмнэлэг нь MNS5081:2013 стандартын дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг. Ерөнхий эмч 1, мэс заслын эмч 1, шүдний их эмч 1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, дотрын эмч 1, хүүхдийн эмч 1, эмэгтэйчүүдийн эмч 1,  мэс заслын сувилагч 1, эх баригч эмч 1, багийн эмч 5,уламжлалт их эмч 1,  уламжлалт эмчилгээний бага эмч 1, статистикч бага эмч 1,нягтлан бодогч 1,  бичиг хэргийн ажилтан 1, ахлах сувилагч 1, ээлжийн сувилагч 3, дархлаажуулалтын сувилагч 1, лаборант 1,  сантехникч 1, нярав 1, тогооч 1, үйлчлэгч 4, жолооч 3 нийт 35  орон тоотой үйл ажиллагааг  явуулж байна.