Дундговь аймаг
2023 оны 05 сарын 05 өдөр Эрдэнэдалай сумын ЕБС-н нээлттэй хаалганы өдөрлөг , эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллийн дунд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Өдөрлөгөөр сургуулийн захирал Л.Буянтогтох хөрөнгө оруулалтын талаар танилцуулахын зэрэгцээ асран хамгаалагч нартай нээлттэй ярилцлага хийлээ.
Мөн сургалтын менежерүүд багш, сурагчдынхаа амжилт, бүтээл, сурлагын ахиц, БАГҮ болон анги дэвших, төгсөх шалгалтын талаар мэдээлэл өгч, багш М.Дэлгэрмаа, Л.Гэрэлмаа нар "Багш - Хүүхэд - Эцэг эхийн харилцаа" сургалт явууллаа.
БУ-ны вертуал кабинетын үйл ажиллагаа, хими, физикийн хичээл сургалтын хэрэглэхүүн туршилтуудыг танилцуулан, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж, үдийн болон дотуур байрны хоолны чанар , орцыг амталж, Дундговь аймгийн “Тойрон бүжиг” бүжиглэж, хөгжөөнт тэмцээн болон нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулав.Сургуулийн захиргааны зүгээс эцэг эх, багш, суралцагчдадаа хандан зөв хандлагатай иргэн төлөвшүүлэхэд анхаарч “УРИАЛГА” гаргасныг сэтгэл дүүрэн хүлээж авлаа.