Дундговь аймаг
Төгсөгчдийнхөө мөнгөн хонхны баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Дунд ангийн сургалтын менежер Ж.Гарамханд нээж үг хэлэв. Сумын ИТХ-ын дарга Н.Чулуун, засаг дарга Л.Лхагвамандал нар үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд 5-р ангийг 3 бүлгийн 84 сурагч, 9 дүгээр ангийг 4 бүлгийн 109 сурагч, 12 дугаар ангийг 2 бүлгийн 58 сурагч нийт 251 төгсөгч төгслөө. Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасан багш нарыг, сурлага, урлаг, спортоороо тэргүүлсэн сурагчдыг МСХ-ны шагнал, аймгийн ГБХЗГ-ын шагнал, сургуулийн шилдэг, манлайлагч сурагчдаар тодруулж шагналаа. Үүнд:
Сумын Хүндэт тэмдгээр бага ангийн багш А.Саруул, Б.Цэрэнжаргал, түүх нийгмийн ухааны багш Ц.Бумангэрэл
Сумын засаг даргын “Жуух бичиг”-ээр технологийн багш М.Даринчулуун, бага ангийн багш Ц.Санжмаа
Сурагчдын холбооны Манлайлагч багшаар А.Саруул 4.Сурагчдын холбооны “Тэргүүний залуу багш”-аар МХУЗ-ын багш Ш.Баасансүрэн
Сургуулийн манлайлагч медалиар МХУЗ-ын багш Б.Энхжаргал, бага ангийн багш Э.Амарбаяр, Э.Баярцэцэг
12,9,5 дугаар анги төгсгөж буй багш Б.Баярмагнай, Ц.Бумангэрэл, Ч.Уртнасан, Ш.Баасансүрэн, Б.Энхжаргал, Э.Шинэцэцэг, А.Саруул,Б.Цэрэнжаргал, Э.Баярцэцэг нарыг сургуулийн захиргааны өргөмжлөл, ур чадварын 15 хувиар тус тус шагнаж урамшуулав.
Монгол улсын боловсролын их сургуульд суралцах эрхийн бичгээр 12б ангийн сурагч Б.Хонгорзул, Анхчимэг нар шагнагдаж урилгаа гардан авлаа.
Монголын сурагчдын холбооны нэрэмжит шагналуудаар 36 сурагч, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын “Авьяас” медалиар 24 сурагч, сургуулийн шилдэг, манлайлагч медалиар 18 сурагч, засаг даргын өргөмжлөлөөр 5 сурагч тус тус шагнагдаж амжилт бүтээлээ үнэлүүллээ.