Дундговь аймаг
Эрдэнэдалай сумын 10 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичсэн захиаг цэргийн ангийн гал зуух засварлах явцад барилгын хананаас олжээ. Тус захидлыг олсон багийнхан захианы эзний эрэлд гарахад Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржав мөн болж, захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, нулимс унаган ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан байна.Өдгөө захиа бичсэн ах Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх тунх аз жаргалтай амьдарч байгааг дуулгахад таатай байна./ЦЭРГИЙН БИЧСЭН ЗАХИДЛЫГ СИЙРҮҮЛЭВ/Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА1986 он 05 дугаар сарын 27(Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос)