Дундговь аймаг
"Явцын үнэлгээний өгөгдөлд суурилан бага ангийн сурагчдын унших ойлгох, бичих, математик чадварыг дэмжих арга зүйг" хэрэгжүүлсэн сайн туршлагаа харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа 2023 оны 6 сарын 11-нд БШУГ-т зохион байгуулагдлаа. "Унших ойлгох чадвар хөгжүүлэх шилдэг арга зүйн" илтгэлд 2-р байранд багш Б.Туул, "Явцын үнэлгээний өгөгдөлд суурилсан шилдэг арга зүйн" илтгэлд 2-р байранд багш Т.Энхтуул, "Бичих чадвар хөгжүүлэх шилдэг арга зүйн" илтгэлд тусгай байранд багш А.Саруул нарын илтгэл шалгарч аймгийн тэргүүн туршлагын санд бүртгэгдэн гэрчилгээ олгож амжилттай оролцлоо.