Дундговь аймаг
2022-2023 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийн тайлан хамгаалах хурал аймгийн БШУГ-т 06 сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Аймгийн 19 сургууль, 22 цэцэрлэг хамрагдлаа. Сургуулийн захирал Л.Буянтогтох, цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэрэн нар сурлагын чанар, хүүхэд хөгжил хамгаалал, хөрөнгө оруулалт, багш ажилчдынхаа нийгмийн баталгааг хэрхэн хангадаг, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцож тайлагналаа.