Тэрээр хэлэхдээ "100 жилийн түүхт төрөлх нутаг минь хүн ам, мал сүргээрээ төдийгүй бусад олон зүйлээрээ улсдаа тэргүүлдэг. Нутгийн зон олон эрүүл энх байвал илүү ихийг бүтээж, хөдөө нутаг дэвжин хөгжих учиртай" хэмээсэн юм.
Р.Раш баатар өөрийн биеэр сумын төвд хүрэлцэн ирж бэлгээ гардуулахын зэрэгцээ 2 өдрийн турш дотор, ЭХО, эмэгтэйчүүд, хиймэл шүд, шүдний үзлэг эмчилгээг мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж иргэддээ үнэ төлбөргүй үйлчиллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Гавьяат тээвэрчин Раднаабазарын Раш танд болон таны гэр бүл, садан төрөлд чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энхийг хүсье.