Сумын байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалд зохицсон нутгийн Монгол
малын генефондыг хамгаалж, таван хошуу малын ашиг шимийг чиглэл тус бүрээр сонгож, үржлийн ферм, бригад, хэсгийн зохион байгуулалтаар шилмэл хэлтүүлэгч бойжуулан, нийт малын чанарыг сайжруулж, улсдаа алдартай айраг, адуу, хонины махны амт чанарын брэнд бий болгоход зүрх сэтгэлээ зориулж, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан гахай, тахиа, шувууны аж ахуй байгуулж, малын тэжээлийн, талх, хиам, ноос сэмлэх цехүүдийг санаачлан ажил амьдралынхаа туршид хүн ардынхаа төлөө хөдөлмөрлөж ирсэн манай тэргүүний сэхээтний нэг юм.
Түүний нөр их хөдөлмөрийг үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар зарлигаар МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ цол тэмдгээр шагнасан байна. Танд төрөлх нутгийнхаа төлөө хийсэн бүхэнд тань талархал илэрхийлж, хөдөлмөрөө үнэлүүлсэнд баяр хүргэе. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.